Хамгийн баян талийгаачдын жагсаалтыг зохиолч Жон Толкин тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас нөгөө ертөнцөд очсон хойноо ч үлдээсэн соёлын өв нь их хэмжээний мөнгө оруулсаар байгаа алдартнуудын жагсаалтаа Хэллоуин баяраар шинэчлэн гаргалаа. Амьд хүмүүсээс илүү орлоготой 13 талийгаачийн 2021 оны нийт орлого нь  1,6 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн жилээс 72 хувь өссөн хэрэг байлаа.

Чансааг “Хоббит”, “Бөгжний эзэн”-ий зохиолч, яруу найрагч Английн Жон Р. Р. Толкин 500 сая ам.доллароор манлайлсан байна. тэрээр 1973 онд насан өөд болсон юм.

Сагсан бөмбөгч Коби Брайант (23.08.1978 – 26.01.2020), $400 сая

Дуучин Дэвид Боуи (08.01.1947 – 10.01.2016), $250 сая

Дуучин Элвис Пресли (08.01.1935 – 16.08.1977), $110 сая

Дуучин Жеймс Браун (03.05.1933 – 25.12.2006), $100 сая

Дуучин Майкл Жексон (29.08.1958 – 25.06.2009), $75 сая

Яруу найрагч, дуучин Леонард Коэн (21.09.1934 – 07.11.2016), $55 сая

Хүүхдийн зохиолч, хүүхэлдэйн кино бүтээгч Доктор Теодор Сьюз (02.03.1904 – 24.09.1991), $32 сая

Бөмбөрчин Жефф Поркаро (01.04.1954 – 05.08.1992), $25 сая

Комикс зохиогч Чарльз Монро Шульц (26.11.1922 – 12.02.2000), $24 сая

Дуучин Хуан Габриель (07.01.1950 – 28.08.2016), $23 сая

Дуучин Жон Леннон (09.10.1940 – 08.12.1980), $16 сая

Дуучин Жорж Харрисон (25.02.1943 – 29.11.2001), $12 сая

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top