Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал та, хүний нутагт хоргодох ямар гэм хийчих вэ?

2022 оны 11 сарын 01

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг “Хил давж зугтсан байж болзошгүй” гэх мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн дунд тархаад байна.

Энэ талаар мэдээллийн сайтууд түгээгээд эхэлсэн ч Н.Удаанжаргал өдөр тутмын сонинд “Би хил давж зугтаагүй. БНСУ-д инженерүүдийнхээ хамт туршлага судлаад явж байна” гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл Н.Удаанжаргал гэгч энэ эрхэм одоо хаана байгаа. Үнэхээр ажил хэргийн шугамаар хилийн дээс алхсан уу. Эсвэл хуулийн байгууллагын хяналт шалгалтаас зугтав уу. Зугтсан бол ямар хэргийн улмаас ийм үйлдэл хийх үндэслэлтэй зэрэг олон асуулт ар, араасаа хөвөрнө. Иймээс дээрх асуултад хариулт авах зорилгоор албан болон албан бус эх сурвалжуудаас тодруулахыг зорилоо.


 

Н.Удаанжаргал есдүгээр сард БНСУ руу явсан ч...

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын талаарх мэдээллийн үнэн, худлыг тодруулахын тулд хамгийн түрүүнд өөртэй нь холбогдохыг зорив. Түүний 8811.... дугаартай утас руу залгасан боловч “Холбогдох боломжгүй” байсан юм. Тиймээс “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнаас тодруулахад “Манай захирал ажил дээрээ ирэхгүй байгаа. Өнгөрөгч есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ явсан. Дундуур нь манай компанийн дарга нар очиж, БНСУ-ын хоёр ч компанитай хамтын ажиллагаа эхлүүлэх уулзалт хийсэн. Улмаар тийшээ явсан инженерүүд эргээд ирсэн. Гэхдээ захирал ирээгүй” гэх мэдээллийг өгсөн юм. Үүнээс үзвэл Н.Удаанжаргал хилийн цаана байгаа гэх мэдээлэл үнэний ортой аж.

Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд хил давцгаасан гэнэ. Тодруулбал, тус компанийн Хүний нөөцийн дарга, Аудитын газрын дарга тэргүүтэй эрхмүүд Турк улс руу аялахаар явсан гэх мэдээлэл ч байна. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм зарласан энэ үед стратегийн хамгийн том ач холбогдолтой нэгж хэсгийнхэн болох төмөр замын дарга нар нь ийнхүү хил давцгааж байгаагийн учир юу вэ. Зүгээр нэг тохиолдол уу, эсвэл зохион байгуулалттай томилолтууд уу. Магадгүй “Тавантолгой төмөр зам”-ын дарга нарт хилийн цаана хэлэлцэж тохирох асуудал үүссэн байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

“Тавантолгой төмөр зам” ХХК дээр “Бодь"-ийнхон оволзож байгаа сурагтай

 

“Таван толгой төмөр зам” ХХК Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2020 оны гуравдугаар сард эхлүүлэн 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж ажилласан байдаг. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” компаниуд сонгогдон ажилласан түүхтэй. Тийм ч учраас “Бодь"-ийнхон өнгөрсөн хугацаанд тус компанитай нягт хамтарч ажилласан. Тэгвэл ойрын өдрүүдэд “Бодь Интернэшнл” бичиг цаасныхаа ажлыг дуусгахаар “Тавантолгой төмөр зам” ХХК дээр “оволзож” байгаа сурагтай. Харин ийм эгзэгтэй үед “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамгийн чухал нэгж, хэлтсийн дарга нар алба, амины аль нь мэдэгдэхгүй ажлаар гадаад руу гараад явчихсан гэдэг нь хачирхалтай. Ямартай ч тус компанийн удирдлагуудтай холбоотой, тэр тусмаа захирал Н.Удаанжаргалыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа эсэхийг лавлахаар АТГ болон прокурорын байгууллагатай холбогдов. Харин тус газруудаас “Энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол АТГ-аас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нэр бүхий эрхмүүдийг шалгаж байгаа. Удахгүй хэргийг нь шүүх, прокурорын шатанд шилжүүлэх тухай ч өгүүлсэн юм.

 

Н.Удаанжаргал гэж хэн бэ

 

Дуулианы эзэн болоод буй Н.Удаанжаргалын хувьд өнгөрсөн онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор энгэрээ мялааж явсан хүн. Түүнийг Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хэмээн Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ийнхүү өндрөөр үнэлсэн байдаг. Харин Н.Удаанжаргалын удам судрыг судлаад үзвэл түүний аав Төрийн албаны зөвлөлийн анхны дарга агсан Ж.Норовсамбуу аж. Ж.Норовсамбуу агсны хувьд Улсын бага хурал болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төдийгүй Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн хүн байжээ. Харин түүний хүү Н.Удаанжаргал МАН-ын Шинэчлэлийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажилд сонгогдож явжээ. Н.Удаан­жаргалын хувьд төмөр замтай нэр холбогдсон цагаас хойш буюу сүүлийн хоёр жилийн хуга­цаанд түмний дунд нэр нь түгсэн ч, түүний энэ карьер хэрхэн өндөр­лөхийг харах л үлдлээ. Учир мэдэх улсын хэлж буйгаар МОХ угшилтай нөхөд Монголын улс төрд суудал нь өнцөгдсөн. Буруу замаар будаа тээсэн бол буцахдаа шороондоо хутгалдах жамаас зугтаж чадахгүйг ч өчиж байна.

 

Ө. Баяр

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.22.217) 2022 оны 12 сарын 06

За төрийн албаныханы байгуулсан гавъяаг мэдэхгүй л юм байна шүү, гаднаас элдэв хүснэгт маягт хуулсан л хийх ажил багатай, ажилтай хүмүүст гай болсон юмнууд!!!

0  |  0
Малчин(202.126.89.129) 2023 оны 01 сарын 26

Монголын оюутны холбоо гэгч нь улс төрийн байгууллага. Энэ холбоогоор дамжсан бол эвгүй гар болох нь гарцаагүй. Өөрөө өөрийгөө авч явж чадахгүй юмнууд л улс төр лүү хар багаасаа ордог. Эцэст нь үнэнд гүйцэгдэж ял авах юм уу, алаан цохион, амиа хорлолт болоод дуусдаг жамтай

0  |  1
ИРГЭН(66.181.187.73) 2023 оны 01 сарын 26

ЕР НЬ МОХ- НӨХДҮҮД БҮЛЭГЛЭЖ НҮҮРС ХУЛГАЙГААР ЗӨӨСӨН НЬ ҮНЭН!!! ГЭХДЭЭ МАН-АН- Н МАФИУУД ХАМТ ХИЙСЭН УЧИРААС ЭНЭ ХЭРЭГ НЭГ ХЭСЭГТЭЭ ХАВ ДАРАГДАНА!!! ИРЭЭДҮЙД УДАХГҮЙ ЯЛАА ҮҮРНЭ!!

0  |  1
Зочин(192.82.91.119) 2022 оны 11 сарын 03

Удам сайтай үнэнч шударга хүмүүс бдаг да уг нь.

0  |  0
Хулгайч(66.181.184.120) 2023 оны 01 сарын 26

УДАМ ДАМЖСАН ХУЛГАЙЧ ГАР Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. ИЙМ ХОЛБООГ Л ОДОО ХАЙР НАЙРГҮЙ ТАС ЦАВЧИХ ХЭРЭГТЭЙ

2  |  2
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 02

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

1  |  1
БЕСТ ДОЛООГЧ(192.82.88.98) 2022 оны 12 сарын 06

ӨГӨРИЙН МУУХАЙ АМЬТАН. ЮУН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ВЭ ?? ХУРААЖ АВААЧ АВЛИГЧНИН АЦААС

3  |  0
Зочин(202.126.89.228) 2022 оны 12 сарын 06

Аав нь мундаг хүн,энэ этгээд ямар юм болдоо, биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлэх бишдээ,Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө …гэдэг үг л Цөвүүн цагт биелэлээ олох шинжтэй.\n

0  |  2
ЗОЧИН(202.21.124.2) 2022 оны 11 сарын 03

МУУ ХУВАЛЗ. ЯАГААД ҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГЭДЭГ ЦОЛ ОЛГОДОГ ЮМ БЭЭЭЭЭ

1  |  0
ЗОЧИН(192.82.87.207) 2022 оны 11 сарын 03

БААТАРЛАГ ҮЙЛС БҮТЭЭГЭЭГҮЙ, БАЙГУУЛСАН ГАВЬЯАГҮЙ ЭРХЭМҮҮД Л НЭГ ИЙМЭРХҮҮ БАЙДАГ ЮМ ДАА? УЛСЫН БААТАР БАТ-ҮҮЛ ХЭНИЙ ХАМРААС ЦУС ГАРГАЖ ЯВСАН БЭ?

2  |  1
ЗОЧИН(150.129.140.254) 2022 оны 11 сарын 03

баатар ,гавьяат гэсэн хүмүүс яагаад гэмт хэргт холбогдоод байдаг болврр?

2  |  0
Зочин(202.126.89.44) 2022 оны 11 сарын 03

Мөнгө

2  |  0
Зоч(66.181.180.179) 2022 оны 11 сарын 01

Цэцэд маргаан үүсгэж Гашуунсухайтын нарийн цадигийг өргөн цариг болгосон новш ,оросын гар хөл түргэнжаргал

0  |  0
Zochin(66.181.161.95) 2022 оны 11 сарын 01

Муусайн юмнууд ноттой л биз

0  |  0
Top