БНСУ-д эмгэнэл илэрхийлсэн жүжигчнийг хятадууд шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Өмнөд Солонгосын нийслэлийн Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт явдал дэлхий дахиныг цочроогоод байна. Жирийн иргэдээс эхлэн алдарт одод ээлж дараалан эмгэнэл илэрхийлж, тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байгаа.

Хонконгийн жүжигчин Стивен Чоу олон нийтийн сүлжээнд мөн эмгэнэл бичээд, бүх хүнийг мөргөл үйлдэхийг уриалсан. Харин энэ нь хятадуудад таалагдсангүй.

Тэд янз бүрээр шүүмжилж, дайрч байгаагийн дотор:

“Ингэх шаардлага огт байгаагүй”

“Эмгэнэл бичихээсээ өмнө эх газрын хятад фэнүүдээсээ асуух ёстой байлаа”

“Чжэнчжоуд үер болж, хүмүүс метронд живж үхэж байхад, Уханьд ковид гарч, хөл хорио тогтоож байхад солонгосчууд цахим сүлжээгээр дооглон, инээж байсан. Та одоо тэдний төлөө залбирах гэж байгаа юм уу” гэх зэрэг сэтгэгдэл байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top