Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2022.11.02/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл
- Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ
- Засгийн газрын авто бааз ТӨҮГ-т авах арга хэмжээ
- 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа аж.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )