Засгийн газрын өнөөдрийн /2022.11.02/ ээлжит хуралдаан Төрийн ордон үргэлжилж байна. Тэгвэл хуралдаанаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тушаалаас Д.Загджавтай холбоотой эрүүгийн болон зөрчлийн хэргийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан.
Хэрэв Ажлын хэсэг ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг гэм буруутай гэх дүгнэлт гаргах аваас ажлаас нь чөлөөлнө гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан юм.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилсон талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Аудитын газрын дарга Занданбалтай уулзаад бна гэсэн бичлэг яваад байсан,шалгалт ороод мөнгөний асуудлаа аргалах гэж тохиролцож явсан болов уу, хардах эрх байнаа бна
Халаал болоо юу!\nНаадах чинь газрын наймаа, лецинзны наймаагаар хагарталаа баяжчихаад бна. \nХорьж шалгаад ЯЛ асуу!!!
зөв байна, аль хэдийн солих байсан юм
Хусмаа чамласан хүүхэд шиг урвайсан царайтай энэ увайгүй нөхрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь зөв шийдвэр болжээ.МАНАН мафийн гар хөл болсон новшийг сайн шалгаждахин төрийн ажилд бүү ойртуул.
Яг ямар гэм буруутай гэж тогтоосон юм бол