Монголчилж унагасан төрийн хяналтыг Америк, Австрали, Солонгосын стандартад нийцүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Өдгөө Монгол Улсад хэрэгжиж байгаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд УИХ-аас баталсан. Уг хуулийг хэрэгжүүлснээр мэргэжлийн хяналт нэгдсэн тогтолцоотой болж, эрх мэдэл нэг байгууллагад бүрэн төвлөрсөн.

Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дагасан авлига хээл хахуул, хүнд суртал бий болж, иргэд олон нийтийн зүгээс үл итгэх хандлага давамгайлах болсон.

Авлигатай тэмцэх газарт ч төрийн хяналт, шалгалтын чиг үүргийг гүйцэтгэж байгаа албан хаагчидтай холбоотой хэрэг олноор шалгагдах болсны дээр Босни-Герцеговин, Хорват болон Монгол гэсэн гурван улсад л мэргэжлийн хяналт нь хуучин уламжлалаараа буюу нэгдсэн тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Харин Америк, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн ихэнх оронд мэргэжлийн хяналтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт зэрэг нь салбар салбартаа хариулагдаж, ажилладаг байна. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн яам нь гэхэд энэ салбарын бодлогоо тодорхойлж, хэрэгжилтийг хангахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтаа хамтад нь тавьдаг аж.

Иймд Засгийн газраас холбогдох 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн хяналт шалгалтыг Америк, Австрали, Япон, Өмнөд Солонгосын жишигт нийцүүлэхээр болжээ. Үүний эхлэл болгон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zichin(86.111.138.105) 2022 оны 11 сарын 03

Sotsializmiin ued salbar salbartaa hyanaltaa tabidag bsan .Turiin hyanan shalgah horoo gej tom baiguulaga ue ue tom shalgalt hiij salbar buriig hoorondoo uraldaantai ajiluulj bsan.Ter ued yamr ch abilgal bsangui,haryutsalga huleedeg bsan .Yamr ch mundag hugjij bsaniig 1990 ond bugdiig ni nuraaj hayasan um be

0  |  0
Top