Д.Амарбаясгалан: Цагаан хаданд буух нүүрсний хэмжээ нэмэгдсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.02/ боллоо. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Эрдэнэс тавантолгой компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Уг компани нь оны эцэс гэхэд 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Эрдэнэс тавантолгой ХК нь 16 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 3.4 их наяд төгрөгийн өр төлбөртэй, Гэрээний урьдчилгаа гэж хоёр их наяд төгрөгийн авсан байдалтай байна гэх мэдээллийг өгсөн. Эрдэнэс тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож, Боомтын сэргэлтийн үндэсний хороо баасан гарагт хуралдсан. Хурлаас 10 заалт бүхий тогтоол гарч, холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл олгогдсон. Уртын болон богины тээвэр хоорондын уялдаа холбоог хангах, БНХАУ-тай холбогдож байгаа хил орчмын ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүсийн үйл ажиллагаанд эрсдэл учруулахгүй байх чиглэл өгөгдсөн. Эдгээр ажил, арга хэмжээ авагдсаны үндсэн дээр өнөөдрийн байдлаар Эрдэнэс тавантолгой компаниас Цагаан хад хүртэлх тээвэр өдөрт 600 гаруй авто машины тээвэр хийгдэж байна. Цагаан хаданд буух нүүрсний хэмжээ үлэмж нэмэгдэж байна. Бидний зүгээс цаашаа хил гаргах ажилд гол анхаарлаа хандуулж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top