Дэд сайд Б.Болор-Эрдэнэ огцрох өргөдлөө өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

 

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгджээ. Түүний Саудын Арабын Рияд хотод өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас 28-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-д хэлсэн үг олон нийтийн сүлжээгээр олны шүүмжлэлд өртсөн билээ.

Тэрбээр “NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн.

Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.

Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.

Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!

Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.

Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ!

Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ.

Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно.

Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн та бүхэнд баярлалаа” гэж Facebook хуудсаараа мэдэгдсэн байна.  

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.90.55) 2022 оны 11 сарын 09

Зарим нь Уулны ,нөгөө нь ахмадууд үх, гадныхан 150 0 төг төлбөл монголд оршин сууж болно ч гэх мэт гишүүн эмэгтэй чүүд яах гээд бна? Ирэх сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг нэмж болохгүйг яс махандаа шингэтэл ойлголоо.

0  |  0
Баянаа(66.181.161.3) 2022 оны 11 сарын 09

Өөрчлөлт үргэлж хийгдэж байдаг тасралтгүй үйл явц!\nУлс үндэстэн ахмад, залуугаараа сүлэлдэж оршдог нь амьдралын хууль!\nГэтэл энэ бүхнийг үл ойлгоод байгаа энэ бүсгүй ХЭН БЭ ? \nАхмадаа муулчихаад өөрөө гэгээрсэн амьтан байж болох уу ??? !!!

1  |  1
Зочин(66.181.160.72) 2022 оны 11 сарын 08

МАНынхан эр эмгүй Ууж иддэг улаан хоолой унжиж явдаг улаан хоолойноосоо ганц болж байна даа.

1  |  0
монгол(202.9.46.9) 2022 оны 11 сарын 08

Чи зөв асуудал хөндсөн шүү.

0  |  0
Ай хөөрхий(66.181.186.120) 2022 оны 11 сарын 08

ӨӨРӨӨ ӨӨРИЙХӨӨ ТЭНЭГЛЭЛТЭЙ Л ТЭМЦ.

1  |  0
Зочин(202.9.47.23) 2022 оны 11 сарын 09

Чи бол хэн ч биш. Өнгөрсөн 30 жилийн бүтээгдэхүүн минь.

1  |  2
Лол (66.181.160.78) 2022 оны 11 сарын 08

Бүү донгод . Англи хэл ч муу

2  |  0
нэр(64.119.16.110) 2022 оны 11 сарын 08

30 жил хуучин систем юм уу? та нарын яриад байгаа ардчилсан сайхан нийгэм рүү орсон он жилүүд шүү дээ хуучин шинэ хоёр оо ялгахгүй хүн юм даа ....ЗХУ д сургууль төгсөгчид муу гэнээ ....

1  |  1
zochin(49.105.67.188) 2022 оны 11 сарын 08

mgl emegtei chuud minee hariuthlagatai baigaachee aldaaga hunees bich uuruusu olj hardaa heleh muu ug alga daa ardtumen itgej songoj gargahad ardtumen itgel.g aldaj ergen toiron hamt olniiho itgel.g aldaj baidag muuhai bna daa mgl erchuud bitgii tohooroi turiin ajil hiij bj engej dur zorgooroi baij bno gej uu ardtumen nee hundleech jaahan huuhed bich dee hunii itgel.g aldah hethuu bie tooh hun hoichd yuch yarsan ur huuhed hani ijel bugdeese uravlaa da

0  |  0
ooroo l buruutai daa(139.5.218.246) 2022 оны 11 сарын 09

daaganaas bish daravgar amanaasai bolj unlaa daa.. neg ih mundag bolovsoroltoi bolson geed ooriigoo bodson hvn bnlee. angili hel haltar hultar medeheer l bolovsoroltoi bolson gej bodoh hvmvvs ih bolj dee...

2  |  1
Top