Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өчигдөр /2022.11.08/ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ.
Тэрбээр "Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!Би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ" хэмээн цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Тэгвэл өнөөдрийн /2022.11.09/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнийг дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлөх эсэх зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд:
•Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт
•Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүд
•Төр засгийн нийтлэг үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ
•Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар
•Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )