Цагтаа оффшор бүсэд нэг сая ам.доллароо мартаж явсан С.Баярцогт сүүлийн үед олон зүйлийг тод санах болжээ. Ямартай ч ой санамж нь гэнэт сайжирсан нөхрийн улс төрийн үйл ажиллагаа илтэд идэвхжиж, “Би гэмт хэрэг хийгээгүй, Монгол Улсын шүүх, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх үгийг тоть шиг давтах болов. Үүгээр ч зогсохгүй “Швейцарийн Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан” гэх бичиг баримтаа нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ. Үнэн хэрэгтээ Швейцарийн Прокурор Монголын нэг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоно уу, ял өгнө үү хэнд хамаатай юм. Тэр тусмаа Монголын Прокурорын газарт тийм ч хамаатай зүйл биш байх гэж бодно. Учир нь Монгол Улсын Прокурор Швейцарийн Прокурорын дүгнэлтэд тулгуурлан түүнд ял өгөхгүй. Бас хэргийг цагаадахгүй л болов уу. Өөрт нь хэрэгтэй байж болох ч бусдад ямар ч хүртээлгүй зүйл.
Энэ бүхнээс ажихад өдий насанд толгойдоо тулсан ял авч байсан нөхөр гэнэт яагаад суллагдах болов. Суллагдасны дараа хэргүүд нь яагаад хэрэгсэхгүй болж цагаадав. Хэргийг цагаадсан гэх баримтыг олон нийтэд дэлгэхийг хүсэж, энд тэндгүй “Энхийн цагаан тагтаа” болохыг яагаад хүсэв. С.Баярцогтын “Хэрэг цагаадсан” гэх бүдэгхэн цуурайтай дөрөө харшуулан, АН-ын үйл ажиллагаа яагаад сэргэх болов. Эцэст нь иргэн С.Баярцогтын ар талд хэн байна вэ гэх олон асуулт хариултаа нэхэх болов. Тэрбээр ихээхэн зоримог байгаа нь ч олны анхаарал татна.
Гагцхүү үүний цаана С.Баярцогт гэх хувь улстөрчийн тоглолт илтэд цухалзана. Гэвч түүний улс төрийн тоглолт хийж байгаа өргийг засаж өгч байгаа нэг хүн байна. Үүнээс л эцсийн хариу гарах учиртай. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зохион байгуулсан жагсаалын өнгөнөөс С.Баярцогтын хөрөнгө цухалзаж, “Женко”-гийн хийж сурсан өнөөх л акц харагдаж байгааг үгүйсгэхгүй. Нууц дансанд сая саяар нь ам.доллар мартдаг нөхрийн ой санамж эргэж ирэхдээ сүрхий даацтай ирж байгааг сүүлийн үеийн үйл явцууд шуудхан харуулж байна.
Тэгэхээр өөрийгөө өчүүхэн ч тортоггүй нэгэн гэдгээ батлан харуулахаар улайрч байгаа С.Баярцогтын цаана хэн байгааг тодруулж байж сая учир зангилаа тайлагдана. Журамт нөхдийнх нь хэлснээр түүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “команд”-аар 10 жилийн ял өгсөн гэдэг ч “команд” өгсөн нөхөр нь өдгөө жирийн иргэн болж, өөрөө шалгагдахдаа тулчихсан явна. Түүнчлэн С.Баярцогт нь суллагдсан цагаасаа хойш Х.Баттулгатайгаа ойр ойрхон уулзаж байгааг эх сурвалжууд мэдээлэх болов. “Нохой засуулсан хүндээ янаг” гэдэг дээ. Чухам ямар учраас байн байн уулзаад байгаагийн цаана “Суллагдах, цагаадах”-ын шалтгаан байж болох.
Тэгээд ч “Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг бий” гэдэг. Үүн лугаа адил Ерөнхийлөгч асан Х.Баттулга, С.Баярцогт нар АН-ын тамганы төлөө эрх ашгаа нэгтгэсэн байж яагаад болохгүй гэж. Хөрөнгө бэлийн хувьд ч “Женко”-д дөхөж очих хүн нь тэр байх. Хариу тун бүдэг байгаа ч нэг таамаг дэвшүүлэх гээд үзье. Өнгөрөгч 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорыг томилж байв. С.Баярцогт болон журмын нөхдийнх нь хэлснээр “Женко”-гийн “захиалга”-ын дагуу ялыг нь төлөвлөсөн байж болох хүн нь өдгөөгийн Ерөнхий прокурор байж болох гэнэ. Нөгөө талаар энэ тухайд хэвлэл мэдээллээр олон удаа гарч байсан санагдана. Харин өнөөдөр Х.Баттулга урьдын сайхан томилгооны үр дүнгээр эрх ашгаа хэрэгжүүлж, “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээн Ерөнхий прокурорт шивнэсэн байж болох юм гэх хардлагын сүүдэрт л бүдэг бадагхан хариу гарч байна.
Түүнээс бус хоёр жилийн өмнө 10 жилийн аваад хоригдож суусан хүн гэнэтхэн суллагдаж, бушуу түргэн хэрэг нь хэрэгсэхгүй болж, асар хурдан гадны Прокурорын байгууллагаас хүртэл “хэрэгсэхгүй” гэх бичиг ирж, шуудхан л урт хугацааны томилолтоос ирсэн улстөрч шиг цээж сөхөх билээ. Энэ нь хардлага төдий зүйл ч гэрлийн хурдаар өрнөж үйл явц хоёрыг өгүүлж, нэгийг бодогдуулна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Jenko bol yakzarsan hog deer buur bas buyr niilsen bas neg yalzarsan hujaa zailaad uguusei
zail offshore novsh
Myy xyjaa zailbal taarna
баярцогтод итгэснээс бандааштай чавганцад итгэсэн нь дээр. баяоцогтын бараанч харагдахгүй байсан нь дээрдээ уул нь.
20мянган хувьсагчтайгаа далд ор!
Чихтэй толгой мөрөн дээр явахад чивтэй чавганц үзнээ гэж энэ юм болов уу