Б.Мөнхбаатар: Орхоны хөндийд ШИНЭ ХОТ БАРИХ тогтоолыг өргөн барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.09/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэг шийдвэр гарсан. Олон жил яригдаж байсан. Орхоны хөндийд шинэ хотыг барих асуудлыг УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газар хэлэлцээд дэмжлээ. Одоо УИХ-д өргөн барина. Гэхдээ тэр дороо хот баригдчих зүйл биш. Урт хугацаандаа хэрэгжих бодлого юм. Засгийн газраас судалгааны ажил хийх тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цээлээ(66.181.189.9) 2022 оны 11 сарын 09

Ганц цахилгаан станц барих чадваргүй байж хот барих гэнэ. Амьдралд ойрхон бололцоотой юм гуц

0  |  0
Билэгбаатар (192.82.78.249) 2022 оны 11 сарын 09

Зөв нийслэлээ нүүлгэ зоригтой бай

0  |  0
Хотын иргэн(202.126.88.217) 2022 оны 11 сарын 09

Зөв,шинэ хот барих хэрэгтэй

0  |  0
22000(66.181.160.15) 2022 оны 11 сарын 09

урдах хот нэртэй хүмүүс машины бөөгнөрөл болсон газраа цэгцэлж засахгүй байж юун хот байгуулах вэ замбараагүй энэ тэнд барилга бариад байгаа газраа эхлээд зас за

0  |  0
Top