Засгийн газраас 2023, 2024 оныг "МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ" болгон зарлана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.09/ боллоо. 

Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас ирэх 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлахаар болжээ.  

Учир нь, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа билээ. Тус хорооны хоёр удаагийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал болон Монголд зочлох жилийн түлхүүр үг, логоны талаар Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Түлхүүр үгийг Welcome to MONGOLIA гэж тогтжээ. “Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гурав дахь том салбар юм. Аялал жуулчлалын стандартыг шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэй хамтран зохион байгуулахаар ажиллаж байна хэмээн Засгийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top