БОАЖ-ын сайдын тушаалаар өчигдрөөс буюу (2022.11.10) өдрөөс эхлэн Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглолоо.
Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглов.
Сэтгэгдэл ( 3 )
Дархан цаазат газрын төлбөрөө ав. Айл бүрээс жил бүр 15 сая төгрөгний татвар ав. Төлж чадахгүй бол нүүцгээ
яахлаараа дархан заазат газар газар ашиглуулсан юм бэ? хэн ямар нам? одоо зүү унах зайгүй . ашиглуулах газар нэгэнт үгүй болжээ. дархн цааз нь алга. нэг их мэргэн шийдвэр гаргасан болох гээд яахав луйварчид минь.хахуульд мөнгө аваад өгөөд байсан . монголын үндсэн хуулийг зөрчөөд .дархан цааз чинь дархан цааз биш болчихоод байна. хүрхрээ, богиныам, залаат , бага тэнгэр бүгд ижил. МУ-д ер нь хууль гэж инээдмийн юм байх юм. Төрд байгаа намын тоглоом болжээ.
Сул газар байхгүй юм чинь юугаа олгох вэ дээ. Идээд уугаад эзлээд луйвардаад дуусгасан.