УВС: Боршоо боомтыг ашиглалтад оруулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулагдсан хэлэлцээрийн дагуу “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Увс аймгийн Боршоо хилийн боомтын ажлыг хэсэгчлэн хүлээн авах Улсын комисс өнгөрөгч мягмар гарагт ажиллалаа.

Улсын комисст Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн баг, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Орон нутгийн удирдлага, Мэргэжилийн байгууллагууд, Ашиглагч нарын төлөөлөл оролцож авто зам, барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээний угсралтын дараах ажлууд болох “Сайн констракшн” ХХК-ий гүйцэтгэсэн авто зам, гадна цахилгаан болон дэд өртөөний барилга, уурын зуухны барилга тоног төхөөрөмжийн угсралт, усан сангийн барилга, цэвэрлэх байгууламж болон био цөөрөм, гадна дулааны шугам, гадна цэвэр бохир усны шугам, гадна холбооны шугам, гадна гэрэлтүүлэг, камержуулалтын ажил мөн “И Си Си” ХХК-ий гүйцэтгэсэн Боршоо хилийн боомтын орон сууцны барилга, дулаан агуулах, гаражын барилга, Гааль, мэргэжлийн хяналтын лабораторийн барилга угсралтын ажлыг хүлээж авлаа.
 
 
“Боршоо хилийн боомт” нь Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайт нэртэй газар Улаангом хотоос 115 км зайд байрладаг, стандарт хангасан цогцолбор юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top