Д.Амарбаясгалан: Хууль зөрчсөн албан тушаалтанд Ерөнхий сайд хариуцлага тооцох боломж бүрдлээ

2022 оны 11 сарын 15

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-аар батлагдсан Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн талаар өнөөдөр /2022.11.15/ мэдээлэл өглөө. Тус хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.


Энэ хууль хэрэгжиж эхэлснээр:

-Засгийн газрын хяналтын тогтолцоо бүрдэнэ

-Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ

-Төрийн өмчит аж ахуй нэгжийн үр ашгийг дээшлүүлнэ

-Хууль  тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэнэ.

Хариуцлагыг Төрийн албаны хуулиараа төрийн албанд ажиллаж байгаа албан тушаалтан хариуцлага алдсан тохиолдолд хүлээдэг 62 зүйл байдаг. Энэ нь ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хариуцлага байдаг. Эрүүгийн болон бусад төрлийн зөрчил үүсгэвэл хууль хяналтын байгууллагуудаар хариуцлагаа хүлээгээд явна.

Энэ хууль хэрэгжсэнээр Төрийн албаны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Нэг ёсондоор Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод ямар бодлого зарчмыг барьж ажиллах вэ гэдгээ тодорхойлоод явдаг. Урьд өмнө нь тэгж явж ирсэн. Ерөнхий сайдын бодлого зарчмын хүрээнд төрийн алба хариуцлагатай болъё, төрийн албан байгууллагууд хариуцлагатай байя гэдгийг уриа лоозон хэлбэрээр маш их ярьдаг. Гэвч хариуцлага хүлээлгэх асуудал гарч ирэхээр Ерөнхий сайд нэг ч хүнийг ажлаас нь чөлөөлөх эрх байдаггүй цаг үеийг өнгөрөөж ирсэн.

Тэгвэл Төрийн хяналт, шалгалтын хууль нь Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шууд удирдлагад байснаараа төрийн аливаа шатанд хууль зөрчиж, хариуцлага алдаад байгаа албан тушаалтан, албан байгууллагатай хариуцлага тооцох боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зараа(202.55.188.109) 2022 оны 11 сарын 16

ес нь хуулиас дээгүүр эрх мэдэлтэй болж бгаа юм уу, ккк.

0  |  0
Р(192.82.68.202) 2022 оны 11 сарын 15

Ерөнхий сайдад хариуцлага тооцох эрх бгааштээ

0  |  0
Ааааа(202.21.108.210) 2022 оны 11 сарын 15

Сарнай авсан 60 сая улсын төсвөөс гараагүй гэх гэж байгаамуу, хулгайн мөнгө ёоёо гэхгүй юм даа.

0  |  0
Top