Монгол Улсын 2023 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2022.11.15/ УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан 2023 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Улсын төсөвтэй дагалдан өргөн мэдүүлсэн 81 хуульд Засгийн газар дахь хяналтын тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль багтсан. Эдгээр хуулийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Засгийн газар дахь хяналтын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр:
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” -д Төрийн хяналт шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх талаар тодорхой тусгасан. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын салбар яамдтай давхардсан чиг үүргийг арилгаж, татан буулгахаар шийдвэрлээд байна. Ингэснээр яамд бодлогоо тодорхойлж, хэрэгжилтээ хийж, хяналт шалгалтаа хариуцах тогтолцоо бүрдэнэ.
Салбар яамд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлснээр:
Сэтгэгдэл ( 0 )