Усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулах төслийг дэмжихэд бэлэн байгааг БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин илэрхийллээ.
Байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, энэ оны тавдугаар сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг тэлж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан хамтарсан арга хэмжээг хэрэгжүүлэх яам хоорондын зохицуулалтыг манай хоёр яам байгуулсан. Энэ нь талуудын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
- Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Байгаль орчны яам хоорондын Бодлогын зөвлөлдөх 2 дугаар уулзалтыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, хамтын ажиллагааны асуудлуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэхээр боллоо.
- Монгол Улсын хувьд 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд амжилттай хэрэгжиж буй БНСУ-ын Сорагсаны тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын Хан Хэнтийн дархан цаазтай газрын эгч дүү паркын харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор Судалгаа, эрдэм шинжилгээний төв байгуулах, түүний сайн туршлагыг үргэлжлүүлэн хоёр орны бусад парк, дархан цаазат газруудыг холбож, хамтран ажиллахаар боллоо.
- Усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулахаар хамтран ажиллахад бэлэн байгааг БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин илэрхийллээ.
- Усны бохирдлыг бууруулах, ус хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн усны хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх, хот суурин газар, аялал жуулчлалын бүс нутгийн хаягдал ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах чиглэлээр хамтран ажиллах, усны шинжилгээний лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх боломжийг эрэлхийлэх хүсэлтэй байгааг мөн илэрхийллээ.
Монгол Улс болон БНСУ байгаль орчны салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг дурдахад таатай байна. Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын “Шинэ Умардын бодлого”-той уялдуулан БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татахуйц эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын тал онцгой ач холбогдол өгч байна.
Шарм эль Шейх, Египет Улс.
Сэтгэгдэл ( 0 )