Казино, тааварт тоглоом зэрэг цэнгээнт аялал жуулчлалыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Өнөөдрийн хуралдаанд ХЗДХЯ-наас боловсруулж байгаа аялал, жуулчлалын тухай хуулийн анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ. Ерөнхий сайд 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан хэрхэн их жуулчин татдаг,  ДНБ-ийн 30 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг салбар болгох вэ гэдэгт гол чиглэлээ хандуулж, аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байна. 

Ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. 

Монгол Улсад ирэх аялал хамгийн хямд байх, ирсний дараа жуулчдад үзүүлдэг соёлын болон бусад нэр төрлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр том хүндрэл байна. Нислэгийн давтамж, тийзний үнэ болон монголд ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал.

Тиймээс нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа авиа компаниудад төрөөс бодлогоор дэмжлэх үзүүлэх талаар хуулинд тусгасан. 

Визний хөнгөлөлтийг эргэн харж, визгүй зорчуулдаг улс болно. Хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Мөн энэ хуультай хамт цэнгээнт аялал жуулчлалыг дэмжсэн морин бооцоот уралдаан, тааварт тоглоомын тухай, Казиногийн тухай хуулийг багц хэлбэрээр өргөн барина.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.151) 2022 оны 11 сарын 16

оо асуудал хөдөө хэцүү дээ яамаар ч юм вэ

0  |  0
Top