Хятадад үйлдвэрт гал гарч, 38 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Хятадын Хэнань мужийн Аньян хотод үйлдвэрт гал гарч, хамгийн багадаа 38 хүн амиа алджээ.

Хятадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар түймэр даваа гарагийн орой “Kaixinda Trading Co., Ltd” компанийн үйлдвэрт гарсан байна.

Галыг унтраахаар 63 техникийн нэгж, 240 гаруй гал сөнөөгч ажиллажээ. Өнөө өглөөний байдлаар галыг унтраасан бөгөөд аврагч нар түймэрт автсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Галын шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top