Ж.Сүхбаатар: Би муйхарлах, захиргааны аргаас татгалзаж байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсныг хүргэж байна.


-Хотын түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

-Улаанбаатар хотын нийт өрхийн 55 хувь нь хувийнхаа машинтай замын хөдөлгөөнд оролцож байна. Нийтдээ 150 км гол шугаман замтай. Улаанбаатар хотын нийт замын урт нь 1300 км хүрдэггүй. Мөн 700 орчим мянган машин бүртгэлтэй байна. Үүнээс өдөртөө давхардсан тоогоор 420-430 мянган машин явж байгаа.

Тиймээс өнөөдөр хэдүүлээ нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй байна.

Тиймээс нийтийн тээвэр чухал гэдэг асуудлыг хөндөж тавьсан. Хоёрдугаарт, өнгөрсөн хавар замын хөдөлгөөн дээр зөөлөн бодлого явуулъя. Торгохоо болиод сануулдаг байя гэсэн хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд оруулж ирсэн. Харин би сайд болоод зам тээвэрт танхайрал ноёрхож байна гэж хэлсэн. Даатгал, торгуулиа төлдөггүй, оношилгоонд ордоггүй байдал хэт хавтгайраад түгжрэл нөлөөлж байна. Осол, аваар гарахад 1-2 цаг болж байна. Дээрээс нь дарга нарын цуваа болон бусад нөхцөл байдал нөлөөлж байгаа. Саяхан тэг зогсолт шахуу болсон зүйлийг бид бүгд л амслаа. Би түгжрэл дунд гурван цаг байж, түүнийг мэдэрсэн. Түгжрэлийг богино хугацаанд арилгачихдаг байсан бол намайг сайд болохоос өмнө ч арилгачихна шүү дээ. Харин миний хувьд ирэх жил, түүний дараагийн жилүүдэд сонголттой, тээвэр, амьсгаа авдаг коридорууд хэрэгтэй гээд байгаа юм. Нийтийн тээврийг хөгжүүлээд ирэхээр замын асуудал хөндөгдөнө.

-Богино болон дунд хугацаандаа юу хийх боломжтой юм бэ?

-Бодит үнэнийг хэлэх ёстой. Бид өнгөрсөн хугацаанд дугаарын хязгаарлалт хийж ирсэн. Үүнээс өөр арга зам бодож олоогүй байна. Яг богино хугацаандаа бол зам дээр хэт олон болчихоод байгаа машинаа цөөлөх шаардлага бий. Түүнээс биш ямар нэгэн аргаар тэр 420 мянгыг энэ зам дээр багтаах боломжтой гэх ямар ч үндэсгүй. Тиймээс энэ тохиолдолд дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар хийх боломж бий.

Хоёрдугаарт, даатгалдаа хамрагдаагүй, зөрчил гаргадаг машинуудыг зогсоож болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх механизм байхгүй. Үүнийг бий болгох тал дээр ажиллаж байна. Машинууд дээр уншигч суулгаад ирэхээр энэ байдалтай тэмцэх боломжтой болно. Танхайралтай ингэж захиргааны албадлага хэрэглэх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Нөгөө нэг зүйл нь Хөдөлмөрийн хуулийн дагуу төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хүүхдээ хүргэж өгдөг ажилтандаа цагийн уян хатан байдлыг санал болгох хэрэгтэй. Мөн байгууллагууд зогсоолын асуудалд зохицуулалт хийх шаардлагатай. Энэ талаар би сайдын хувьд зөвлөмж гаргаж, байгууллагууд руу явуулна.

-Захиргааны зохицуулалтыг нь шууд хэрэгжүүлээд явж болохгүй байгаа юм уу?

-Энэ онд торгуулсан иргэдийн 78 хувь нь төлөөгүй байна. Тэр бүү хэл оны эхний найман сарын байдлаар жолооны эрхээ хасуулсан 11 мянган хүн машин жолоодоод л явж байсан. Торгосон үр нөлөө, түүнийхээ араас явдаг ямар ч механизмгүй болчихоод байна. Ерөнхий сайдын зүгээс гурван гол арга хэмжээ рүү бодлогоо тодорхойл гэсний дагуу тодорхойлсон.

Нэгдүгээрт, нийтийн тээврээ шинэчлэхгүй бол уналтад орчихсон. Парк шинэчлэл хийхгүй бол 60 орчим хувь нь 10-аас дээш жил болчихсон. Заримынх нь ашиглалтын хугацаа дууссан. Засгийн газрын зарим шийдвэрүүд гарсан. Энэ дотор BRT-г явуулахаар ярьсан. Хөрөнгийн эх үүсвэр гаднын зээл байгаа. Мөн хэл амтай байсан дүүжин тээврийн нэгдүгээр шугамыг ажилд оруулахаар болсон. ТЭЗҮ-г нь хийлгэж байгаа, ирэх хавар, зунаас энэ ажил идэвхжинэ. Харин LRT төслийг нийслэл өөрийн боломжоороо урагшуулах ёстой гэж үзэж байгаа. Дээр метрон дээр есөн жилийн өмнө хийсэн Жайка-гийн судалгаа байдаг. Тухайн үедээ 1.5 тэрбум ам.долларын төсөвтэй байсан юм билээ. Хүнд хэцүү цаг үед хүмүүст таалагдах гэж ийм том хөрөнгө оруулалт шаардлагатай зүйл яриад байж болохгүй. Дугаарын хязгаарлалтын тухайд гэвэл хүний үндсэн эрхтэй холбоотой учраас хэцүү. Түгжрэл даваа, лхагва, баасан гарагт их өндөр байгаа. Хэрвээ хийвэл энэ өдрүүдэд хийж болох юм. Гэхдээ богино хугацаанд л гэхээс цаашдаа хийж болохгүй. Хүмүүстэй зөвлөлдөх л хэрэгтэй. Би бол муйхарлах, захиргааны аргаас татгалзаж байгаа.     

-BRT төслийн төсөв санхүүжилт шийдэгдсэн үү?

-Энэ төсөлд 100 гаруй сая ам.доллар шаардлагатай. Гэхдээ хэцүү байгаа учраас таллаад 50 сая ам.долларын боломж нээгдэж байгаа. Энэ ажлыг ер нь түргэтгэж байна. Төсөв санхүүдээ тааруулаад түгжрэлийг бууруулах чиглэлийг гаргаж байгаад явуулна. Өмнө болохоор санхүү нь бүрэн шийдэгдвэл Энхтайвны өргөн чөлөөний Наадамчдын зам дээр явуулна гэж байсан. Энэ төсөл нэлээд хурдан явах боломжтой. Сүүлийн хоёр долоо хоног дээр Түгжрэлийг бууруулах баг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэдгээ мөн хэлье. Шууд хориглохоос илүүтэй эдийн засгийн зохицуулалт хэрэгтэй.

-Он гараад 500-гаад автобус оруулж ирэхээр болсон гэсэн. Энэ үнэн юм уу?

-Олон асуудал байгаа ч гэсэн богино хугацаанд зохион байгуулахыг хичээнэ. Ер нь бол ирэх жилийн өвлөөс өмнө нийтийн тээврийн үйл ажиллагаа тогтворжсон байх ёстой. Энэ нь ая тух хангасан, аюулгүй, нийтэд таалагдсан байх хэрэгтэй. Нийслэлийн төсөвт автобус дээр 318 тэрбум төгрөг байсан. Шүүмжлэлд өртөөд ирэхээр 272 болж буурсан. Мөн шүүмжлэлд өртөөд байсан 420 тэрбум маань хүртэл эх үүсвэргүй болчихсон. Ийм байдал үүсчихээр зам, гүүрэн байгууламжийн эхлээд явж байсан ажлууд дээр хүндрэл үүсэж байгаа. Дээрээс нь төлөвлөсөн автобуснуудаа авч чадахаа больчихож байгаа юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.90) 2022 оны 11 сарын 23

Өөрийгөө фронт командлахаар ирсэн Жуков гээд андуурчихаж дэ энэ махан толгой

0  |  0
Зочин(192.82.85.129) 2022 оны 11 сарын 23

Хальт хэлээд л шууд журмууд гаргаад гаргаад хэрэгжүүлээл явчихвал дээр дээ. Тэгэхгүй болохоор наад захын хүмүүс эрх хүүхэд шиг дураараа юу дуртайгаа хэлж шүүмжилж бна шүү дээ.

1  |  0
Саруул(122.201.23.219) 2022 оны 11 сарын 23

Нэг санал хэлэе . Түгжрүүллээ гээд дээшээ орилоод байхн оронд бид өөрсдөөсөө эхлээд шийвдэр гаргаад түгжрэл бууруулахад хувь нэмрээ оруулмаар байна.\n1. Явган хүний замыг маш сайн тохижуулаад өгөөч. Явган хүний замыг хоёр талаар нь мод тариад шороо пургиад байхааргүй болгоод өг гэж хүсэе.\n2. Явган хүний зам тохитой болвол автобусаар зорчдог хэсэг нь ажил гэр рүүгээ өглөө оройд/ 5-6 км/ алдаах явчия аа.\n2. Одоо автобусаар зорчиж байгаа нь явган хүний замруу гараад алхаад явчвал машинтай нь автобусандаа суугаад машинаа тавья. Тэгвэл зам чөлөөтэй болоод ажил гэртээ автобусаар хурдан харина.

0  |  0
bi (202.21.96.212) 2022 оны 11 сарын 23

olon doloon tailbar heleed suugaad bailgui ali ch bai arga zamaar naad tugjrelee bagasgal daa. Zahoirgaanii arga hereglehed yagaad bolohgui gej. Dahij songogdohgui gej aigaagui bol hereglel l dee. \nEdiin zasgiin ur ashigtai taldaa baival zahirgaanii baina uu albadlagiin baina uu buh arga heregleh l heregtei biz dee... \nSaihan hudal yarisan hulduu mahan tolgoi... \n

0  |  0
иргэн(202.21.121.66) 2022 оны 11 сарын 23

Олон жил худлаа ярилаа өөрсдөө нийттйг тээврээрээ ажилдаа яваад үз дээ гарц гаргалгаа гараад ирнэ дээ ТЭГЭЭД ХИЙЖ ЭХЭЛ Сумвяабазараа Сүхбаатараа ИА НАР АЖИЛ ХЙИСЭН ГЭЭД ЦАЛИН АЬАХААСАА ТАТГАЛЗ\nААРАЙ

0  |  0
Top