Я.Содбаатар: Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын Гавьяат эмч шүү дээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулахаар болсон талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийв.

Энэ жил АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфорд болон Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарыг төрийн дээд шагнал "ЧИНГИС ХААН" одонгоор шагнахаар болжээ. 

Уг одонгийн эзнээр Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, Гавьяат эмч Б.Болдсайханыг шагнана гэсэн мэдээлэл байсан.

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр энэ асуудалд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар тайлбар өглөө.

Тэрбээр “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, олгох, гардуулах журам 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан. Энэ журамд “Чингис хаан” одонг Монгол Улсын иргэн, хамтлаг, хуулийн этгээдэд, журмын 2.1.12-т улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчилах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр нийгмийн зүтгэлтэн, иргэн, эрдэмтдэд энэ шагналыг олгож болно гэж заасан байдаг. Энэ журмын дагуу ШУА болон холбогдох байгууллагуудаас энэ саналыг дэвшүүлж ирсэн. Үүнийг ЕТГ авч үзээд, Ерөнхийлөгчид танилцуулж, "Чингис хаан" одонг олгодог журамтай. Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын Гавьяат эмч шүү дээ. Бид бүхэн энэ жилийн томоохон онцлог бол тэгш ойн жил тохиож байгаа асуудал. Монгол Бахархлын өдрийг өмнө нь КОВИД-19 халдварын нөхцөл байдлаас улбаалж өргөн дэлгэрч тэмдэглэж чадаагүй. Иймд энэ жил Чингис хааны хаад язгуурын музейг ашиглалтад оруулж, түүх соёлоо сурталчилах чиглэлээр томоохон ажлууд хийж байна.

Тийм ч учраас Чингис хааны эзэнт гүрний судлалаар олон улсын тавцанд таниулж байгаа эрдэмтдийг онцолсон гэдгээ хэлмээр байна" гэсэн юм.    

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naraa(202.21.114.93) 2022 оны 11 сарын 25

zuv zuv. Ner hundiig ulam usguh ni tom ajil. Oscariin shagnalshig bolgoh heregtei.\n

0  |  0
Зочин(192.82.84.188) 2022 оны 11 сарын 25

Өөр нам юм байна

0  |  0
Zochin (103.26.193.46) 2022 оны 11 сарын 25

Mash zuv. Ene shagnaliig delhiid ner hundtei bolgoh heregtei. Mongoliin neriig delhiid gargasan humuust uguh ni zuv.

1  |  0
ард(122.201.24.75) 2022 оны 11 сарын 25

НАМЫН ХАРЬЯЛАЛЛААР ШАГНАЛ ОЛГОХОО БОЛЬМООР ЮМ. БААТАРУУД ЧИНЬ БҮГД ЛУЙВАРЧДААР ТОДРООД БАЙНА. ЕР НЬ ЭЗЭН ЧИНГИСИЙН ШАГНАЛЫГ АРД ОЛНЫ ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДДЭХ ОНЦГОЙ КОМИСС ОЛГОЖ БАЙВАЛ ТААРНА.ЭС БӨГӨӨС НЭГ НАМ ГАРЧ ИРЭЭД ӨӨРИЙН ХҮНЭЭ ЭСВЭЛ ЛУЙВАР ХАМТАР ХИЙХ ТАВИУЛАА БААТАР ГАВЬЯАТ БОЛГООД БАЙВАЛ ЭНЭ ШАГНАЛЫН ЧИНЬ ҮХНЭ ЦЭН ЦААШЛААД ЭНЭ ТӨРИЙ ИНЬ НЭР ХҮНДЭНД НӨЛӨӨЛНӨ БИЗДЭЭ.

0  |  0
Иргэн(66.181.161.86) 2022 оны 11 сарын 25

Музейнийхээ мөнгөөр ядаж хэдэн сургууль цэцэрлэг барьчихсан бол Хаан чинь бахархах байсан. Монгол улс Мандан бадраг гээд хэлэхэд ч ам бардан байх байв. Хөшөө музей одон гээд ёстой мурийх юм даа.

0  |  0
Зочин(192.82.85.109) 2022 оны 11 сарын 24

Монголын хамгийн өндөр төлбөртэй сонгдо эмнэлгийн захиралыг шагнуулах гээд байдаг бүлэг нөхдүүд бнаа бас

1  |  0
энэ яг үнэн(139.5.218.95) 2022 оны 11 сарын 24

за даа гавъяатын тэмдгээ зүүхээс ичдэг, эмээдэг, хэрэв зүүсэн харагдвал сайнаар биш хүмүүсийг гавъятай гавъяагүйгээр нь ялгаварлан гадуурхсан хогийн үзэл хэмээн дургүйцэх болжээ олон нийт. гавъяагүй гавъяатынх нь 50 са, ардын бус ардын цолтных 70 сая төгрөгийн ханштай юм гэж ярьдаг нь ортой байхоо

2  |  0
Эерүү сэтгэлтэн(66.181.177.46) 2022 оны 11 сарын 24

Аа гавьяатад Чингэсийн одонг олгож болохгүй юм байна л даа. Тэгвэл Түвшинбаяр гавьяат, хөдөлмөрийн баатар, Ариунбаатар бас гавьяат, улсын баатар сансрын нисгэгч Гүррагчаа болон ИХ-н дарга асан Дэмбэрэл бас эз-ийн гавьяат шүү. Тэдгээрийн Чингэсийн одонг буцааж авбал зохистойболох уу? Содбаатараа. Болдсайхан эмч мөнгөний төлөө хөөцөлдөөгүй, харин хавдраа авахуулчихаад үлдсэн насныхаа цөөхөн жилүүдэд олон хүүхдэд амьдрал олгочихоод өнгөрсөн ч хамаагүй гэж чармайж яваа ариун сайхан сэтгэл рүү нь ус цацаж байдаг ямар муу ер шүгэлсэн хохимой толгойтнуд байдаг болчихов.

9  |  0
Сараа(202.55.188.86) 2022 оны 11 сарын 24

Олон зуун мянган хүүхдийн амь насыг аварсан эмч түмээрээ л нэг байна даг тэд өнөөдрийг хүртэл гаюъяа шагнал нэхэж яваагүй шүү Болдсайхан бол эмчийнхээ үүргийг л гүйцэтгэж яваа хүн заавал Чингис одон авах албагүй байхаа гэж бодож байна тангараг өргөсөн эмч хүн үүргээ гүйцэтгэсэн гавъяат нь хангаллтай\n\n

3  |  3
3(66.181.160.119) 2022 оны 11 сарын 25

доржготов бол згр хүүкийн салтааны алчуур зөнөг эргүү өвгөн

2  |  5
зочин(124.158.66.147) 2022 оны 11 сарын 25

нүдээ олсон шагнал болжээ

2  |  2
Ааааа(202.21.108.239) 2022 оны 11 сарын 25

Монголын хамгийн үнэтэй, баячуудын эмнэлгийн ерөнхий эмч Болдсайхан уу? Сошиал поп талдаа бол өрсөлдөгчгүй.

8  |  1
Ард(192.82.69.156) 2022 оны 11 сарын 24

Гавьяат гэдэг цолыг хаа хамаагүй танил тал найз нөхөд төрөл садандаа тараадаг болоод үнэ цэнээ алдаж сүүлдээ авсан хүмүүс нь энэнийгээ буцааж ав гэдэг болоод удаж байгаа. Гавьяат цолтон тэгээд яана гэж ямар ч алдаа гаргахгүй гэж арай хэлэхгүй биз дээ алдахыг алыг тэр гэдэг юм...

1  |  0
өвөр(192.82.77.146) 2022 оны 11 сарын 23

тэр болдсайханч яамай. харин сэргэлэн эмч авахаар хүндээ. жанцанноров байна.

4  |  3
Bi(122.201.24.50) 2022 оны 11 сарын 23

Шагналаа эзнийг нь олоод өгчихөж чаддаггүй яацан лойцон гарууд вэ. Шагналын нарийвчилсан судалгааг яамдуудаасаа авах хэрэгтэй. Яамдаас ирсэн хүсэлтийн дагуу нас намбаар нь эрэмбэлүүлээд настай хүмүшсдээ өгөх ёстой гавьяа шагналыгинь өгөөч ээ. Юу ч хийгээгүй салбадай нарт гавьяат ө6чихөөд насаараа зүтгэж яваа настай хүмүшсээ гомдоосоор, горьдоосоор байх уу айн???

1  |  3
Нэхийт(202.9.40.145) 2022 оны 11 сарын 24

Багабандь гэхэд гадна талд монголын төлөө юу хийсэн байхав Оюутолгойтой нягт ажиллаж Монгол улсын төлөө өндөр цалин авч байгаа юу Одоо охиноо гадны гар хөл болгоод эх орноо цуг хуурайлж байгаа нь гавъяанд тооцогдох юм байна тэ одонгоо ч гэсэн дээгүүрээ хувааж идэх юм гэж ойлголоо

5  |  0
Уншигч(202.179.26.63) 2022 оны 11 сарын 24

Тэгвэл тэр дэлхийд нэр алдраа гаргаагүй хүмүүсээс одонгоо буцааж аваачээ. Монгол улсын гавъяат эмч чинь ямар олон зүрхийг эдгээж амьдрал бэлэглэж байна аа. Амьдарсан хүүхдүүд дэлхийд нэрээ гаргана биз дээ.

2  |  0
Irgen(202.126.89.250) 2022 оны 11 сарын 23

Diorjgotov guai ch gesen gavyat shuu dee. Ugee zov olj yariach. Ene ulsturchid bugd no-toi humuus bhiimaa. Neg l ih surhignesen, medleg muutai.

3  |  0
Зочин(66.181.181.252) 2022 оны 11 сарын 24

Болдсайхан бол хүүхдүүдиын нэр барьж ашгийн хойноос хөөцөлдсөн л нэг этгээд өар хэн ч биш

3  |  3
Бүрэн(202.131.243.186) 2022 оны 11 сарын 24

МУ-н гавьяат эмчид олгож болдоггүй юм уу. Монгол хүний үнэлэмж доогуур байна даа

5  |  2
Top