Ж.Ганбаатар: Монгол Улсад 27800 тонн түлшний нөөц байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийт 21 асуудал хэлэлцсэн юм. Нийтэд мэдээллэх шаардлагатай зарим асуудлаар Засгийн газрын сайд нар мэдээлэл өглөө. 

УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР:

Монгол Улсын дизел түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн байдаг. Үүний 60 хувийг Роснефть, үлдсэн хувийг трейд компаниуд нийлүүлдэг. Роснефть нийлүүлэлтээ хэвийн хийж байна бусад трейд компаниудын үйл ажиллагааг ОХУ-ын дотоод асуудлын улмаас түр хугацаанд хязгаарласан. Хоёрдугаарт, зуны түлшээс өвлийн түлш рүү шилжих процессоос шалтгаалсан. Гуравдугаарт, ОХУ-ын дотоод асуудлаас шалтгаалаад өнөөдрийн асуудал үүсээд байна.

Роснефть бол гэрээнд заасан үүргээ биелүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 11 хоногийн, 27800 тонн түлшний нөөц байна. Үүнд Монгол Улсын ШТС дээр байгаа түлш, төмөр замын өртөөн дээр байгаа түлш ордог. Ирэх арванхоёрдугаар сараас эхлэн Роснефть компаниас сард 83 мянган тонн түлш авахаар гэрээ байгуулсан. Хангалтыг цаг хугацаанд нь нийлүүлэхээ тус компани илэрхийлсэн. ОХУ-ын дотоод асуудлаас үүдэлтэй тээвэрлэлтийн асуудал үүсч магадгүй. Монгол Улс ч тээвэрлэлтийн асуудал гарч болзошгүй.

Аи92 бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц байна. Борлуулж байгаа хувийн компаниудын зарим нь дотоод асуудлаас шалтгаалаад ажиллахгүй байх тохиолдол бий. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top