Ж.Сүхбаатар: Төвлөрлийг сааруулах бол миний мэргэжлийн ажил

2022 оны 11 сарын 23

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын өнөөдрийн /2022.11.23/ хуралдаанаар төвлөрлийг бууруулах хүрээнд гаргасан шийдвэрийн талаар танилцуулсан.


Энэ үеэр тэрээр "Төвлөрлийг сааруулах ажил бол миний мэргэжлийн ажил гэж болно. Би чинь төрийн удирдлага, захиргааны чиглэлийн хүн.

Төвлөрлийг сааруулах бодлого бол хамгийн том малгай нь юм. Төвлөрлийг сааруулах бодлого нь дотроо хоёр хэсэгтэй. Нэг нь улсын хэмжээнд, нөгөөдөх нь Улаанбаатарын хүрээнд ярьж болно. Энэ бол эрх мэдэл, үйлчилгээг задлах тухай асуудал юм.  Одоо бидэнд ямар асуудал үүсчхээд байна вэ гэхээр үйлчилгээний төвийн бөөгнөрөл, хүн ам, машины хэт төвлөрлүүд үүсчхээд байгаа.

Үүнийг задлах асуудлын хүрээнд Улаанбаатар хотын тэнцвэргүй байдал юунд үүсээд байна вэ гэхээр манай хотын төвд 18.500 гаруй аж ахуйн нэгж байгууллага буюу 70 хувьд төвлөрчхөөд байна. Төрийн төв байгууллагууд 100 хувь төвлөрчхөөд байгаа.

Дэлхийн улс орнуудад хотын зах, дагуул хотуудаа хөгжүүлдэг. Тэгээд BRT, LRT, метро, нийтийн тээвэр, унадаг дугуй, явган хүний замыг шийддэг. Ингэхээр хот амьсгаа аваад явдаг. Бид ч тийм бодлого руу явна”гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.24.27) 2022 оны 11 сарын 24

Бохирын шугам ганц газар бөглөрөхөд ус гүйхээ больж айл өрх ч усанд автах аюул тулгардаг. Үүний адил хотын зам нэг газар түгжрэхэд нилээд олон зам бөглөрнө. Оношыг олж зохион байгуулалт хийж чадвал бөглөрөл арилна.

0  |  0
Иргэн(172.91.183.102) 2022 оны 11 сарын 23

Миеэгомбын Энхболд гэж мэгж нэг удаа УБ хотын газрыг шүдэнзний хайрцаг шиг жижиглэж зарсныгаа чигжрүүлэх бодлого хэрэгжүүлсэн гэж мангартаж билээ. Боловсролгүй, шуналтай гарыг эргүү монголчууд сонгосны гайгаар одоо түгжирцгээж байна

0  |  0
Top