Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа аж.
Тиймээс УОК-ын V өргөтгөсөн хуралдаанаар өчигдөр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Уурхайнуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай дизель түлшний нөөцийг улсын нөөцөөс гаргахыг даалгалаа.
Тэрээр "Цахилгаан станцуудыг нүүрс түлшээр хангадаг нөөцөө бүрдүүлэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл ажил хүндрэл, өвлийн хүнд өдрүүдийг даван туулахад хамгийн чухал ажил учраас гурван уурхайн шаардлагатай түлшний нөөцийг улсын нөөцөөс гаргах, хууль журмын хүрээнд зохион байгуулах ажлыг ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга Г.Ариунбуянд даалгалаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )