Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав. Гавьяат тамирчин цолоор Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатарыг шагнасан юм.
Тэрбээр" Энэ сайхан өдөр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсандаа баяртай байна. Цаашид энэ нэр хүндийг маш сайн авч явах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн олимп, дэлхийн аварга болох гаргасан амжилтаа баталгаажуулах нь чухал. Гэр бүлдээ ээж аавдаа, багш дасгалжуулагч нартаа, Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, Ус сувгийн удирдах газрын хамт олондоо баярлалаа. Би Монгол Улсад амьдарч байгаа минь Монгол бахархал гэж боддог" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )