БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа нар өчигдөр /2022.11.26/ сум дундын ойн ангиудын удирдлагын төлөөлөлтэй уулзаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулсан байна.
Тодруулбал, "Ойжуулалт хөтөлбөр", “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэг, ойжуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн ангиудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 15 аймгийн 24 сумын ойн ангид трактор, техник, тоног төхөөрөмж гардуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )