Өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдын хурал боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

МХБХ-ны "Өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдын хурал, зөвлөгөөн” Төв аймаг дахь МХБХ-ны “Л.Сандагдоржийн нэрэмжит шигшээ багийн бэлтгэлийн төв”-д 11-р сарын 26 өдөр зохион байгуулагдлаа.

Хурал, зөвлөгөөнийг нээж МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар үг хэлж амжилттайгаар “Монголын өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдын зөвлөгөөн” боллоо.

Уг зөвлөгөөнөөр:

  • “Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын ёс зүй” сэдвээр Дасгалжуулагчдийн зөвлөлийн гишүүн С.Пүрэвсүх
  • “Дасгалжуулагчдын боловсролын пирамид” сэдвээр МХБХ-ны дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Ганзориг,
  • “МХБХ-ны академийн бэлтгэлийн агуулга” сэдвээр Элит академийн захирал С.Эрдэнэбат нар илтгэл тавилаа.
  • Тавьсан илтгэлүүдээр бүх оролцсон дасгалжуулагчид хэлэлцүүлэг хийлээ.
  • Зөвлөгөөний дараа МХБХ-ны Дасгалжуулагчдын зөвлөлийн хурал хийгдлээ.
  • Дасгалжуулагчийн зөвлөлийн дарга С.Эрдэнэ-Очир “2015-22 оны Дасгалжуулагчдын зөвлөлийн хийсэн ажлын тайлан” тавилаа.

Тайлантай холбогдолтой дасгалжуулагчдаас асуулт тавьж түүнд Зөвлөлийн гишүүд хариулт өглөө. Үүний дараа хурлаас байгуулагдсан сонгуулийн комисс Дасгалжуулагчдын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонголоо.

Нийт 10 хүн нэр дэвшсэнээс 2 хүн нэрээ татаж 8 хүн сонгогдлоо. Үлдсэн нэг гишүүнийг дараагийн хурлаар сонгоно.

Дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүдэд:

1. Ц.Ганболд

2. Ц.Энхболдбаатар

3. С.Эрдэнэ-Очир

4. И.Отгонбаяр

5. Д.Батнасан

6. Б.Чин-Оргил

7. С.Пүрэвсүх

8. З.Баттулга нар сонгогдлоо.

Шинэ Дасгалжуулагчдын зөвлөл анхны хурлаа хийсэн бөгөөд хурлыг насаар хамгийн ахмад Ц.Ганболд удирдан явууллаа. Тус хурлаас С.Эрдэнэ-Очирыг даргаар улируулан сонгов. Орлогч даргаар И.Отгонбаярыг сонгосон байна.

“Монголын өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдын хурал, зөвлөгөөн” амжилттай явагдаж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top