“Байгаль хамгааллын итгэлцлийн сан” байгуулах хурал боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

"Байгаль хамгаалах итгэлцлийн сан"-ийн ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар тус санг бүртгүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэх ажлын төлөвлөгөө батлах зэрэг асуудлаар хэлэлцэж, бүртгэлийн асуудлаар Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг таслан зогсооход чиглэсэн Монгол Улсын тэргүүлэх чиглэлийг тогтвортой санхүүжүүлэхэд улс төрөөс хараат бус, эрхэм зорилгод суурилсан, хариуцлагатай, ашгийн бус Conservation Trust Fund (CTF) чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top