Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол нэгдэл" нь ДӨРВӨН ГРУПП компанийг бий болгож ажиллана

2022 оны 11 сарын 30

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.30/ хуралдаанаар нийт 31 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн хэлэлцсэн асуудлын нэг чухал асуудал нь “Эрдэнэс Монгол” компанид дүрмийн өөрчлөлт оруулжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "УИХ дөрвөн жил дутамд солигддог гэдэг нэг үндсэн ойлголттой. Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил гэсэн байдалтайгаар явж ирсэн өнгөрсөн цаг хугацааны алдаа бол аливаа бэрхшээлтэй асуудлаас тойрох замыг сонгодог байсанд оршдог гэж бидний зүгээс үзэж байгаа.

Тийм учраас Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар бол өнөөдрийн улс, нийгэмд хүндрэл бэхшээлийг дагуулаад байгаа томоохон асуудлуудыг барьж авч, шийдвэрлэхдээ гол анхаарлаа хандуулж байгаа.

Өнөөдрийн хэлэлцсэн асуудлын гол чухал асуудал бол “Эрдэнэс Монгол” компанийг дүрмийн өөрчлөлт оруулж, бодитоор гадаадад болон дотоодод үйл ажиллагаагаа явуулах нь саад бэрхшээл учирч байгаа зарим зүйлийг шийдвэрлэхэд оршиж байгаа.

УИХ-аас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялагийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Үндэсний баялагийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа.

Энэ хүрээнд Үндэсний баялагийн сангийн орлогыг бүрдүүлэх уурх уурхайн компаниудын нэг болох “Эрдэнэс Монгол групп”-ийг зохион байгуулах шийдвэрийг 2022 оны тавдугаар сард Засгийн газрын 225 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байдаг.

“Эрдэнэс Монгол групп” компанийн дүрмэнд өөрчлөлт оруулж, "Эрдэнэс Монгол" нь өөрийнхөө охин болон харьяа компаниудыг нэгдсэн удирдлагаар хангаж, нэгдсэн менежментийг нь хийж зохион байгуулж явах боломжийг бүрдүүлэх шаардлага үүссэн.

Энэ шаардлагын дагуу өнөөдөр дүрмийн өөрчлөлтийг хийж "Эрдэнэс Монгол нэгдэл" нь дотооддоо үндсэн дөрвөн групп компанийг бий болгож ажиллана.

Нэгдүгээрт - зэсийн групп

Хоёрдугаарт - нүүрсний групп

Гуравдугаарт- ховор металл

Дөрөвдүгээрт - дэд бүтцийн

Энэ нэгдлийн харьяанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагдана. Эдгээрийн ашигт үйл ажиллагаа хангалтгүй явж ирсэн. Нэгдсэн менежментийг хэрэгжүүлснээр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болно. "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет”, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК зэрэг компаниудийн гүйцэтгэх удирдлагыг томилох болон менежментийн үйл ажиллагааг "Эрдэнэс Монгол нэгдэл" хариуцан ажиллана" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.70) 2022 оны 12 сарын 01

их л өргөн хүрээтэй болж байгаа юм байна үнэхээр нэгтгэж ажиллах нь зөв дөө тус бүрдээ шийдвэр грагаж дунд нь хийдүүлэх ажил их басйан байх даа

0  |  0
nm(66.181.178.127) 2022 оны 11 сарын 30

намаараа нийлж хулгайлаад дараа нь элдэв өөрчлөлт нэрээр хулгайгаа нуудагаа боль. хулгайлсан нүүрсний мөнгөө төлж улсыг хохиролгүй болго. Хэрвээ үүнийг хийж чадахгүй бол зүгээр л зайлцгаа. Хүрэлсүх, Оюунэрдэнэ, Хүрэлбаатар, Чойжилсүрэн гээд бүгд л нийлж хулгайлдаг шүү дээ .

0  |  1
Top