С.Наранцогт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийг олон улсын баялгийн сангийн жишигт нийцүүлж, групп компанийн хэлбэрээр ажиллахаар шийдвэрлэж,  удирдлагын багийг сольсон. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Р.Хуланг Ерөнхий менежерээр томилсон байна.

Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарыг жинхэлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(119.40.98.177) 2022 оны 12 сарын 01

Зөв хүнээ томилжээ

0  |  0
Top