НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн туслалцаатайгаар
Хүүхэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд зургаан цэцэрлэг, гурван эмнэлэгт орчин үеийн автомат агааржуулалтын систем суурилуулсан нь дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, хөгц, чийгийг арилгаад зогсохгүй агаар бохирдуулагчаас үүдэлтэй хүүхдийн өвчлөлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн гадна болон дотор орчны агаарын чанарыг хянах мэдрэгчийг 100 гаруй цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудад суурилуулсан нь эцэг эх, багш нарын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тэдний хандлагыг өөрчлөхөд эерэгээр нөлөөлж буйг уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлон тэмдэглэв.
Түүнээс гадна БОАЖЯ нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн инновацлаг санаачилга болох Монгол гэрт зориулсан “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүний (ЧИП)” багцыг ногоон бүтээгдэхүүн хэмээн бүртгэж, ногоон зээлд хамруулсанаар иргэд 3 хувийн хүүтэй ногоон зээлээр уг бүтээгдэхүүнийг худалдан авах боломж бүрдсэн. Уг “ЧИП” багц Улаанбаатар хот, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймийн мянга гаруй өрхөд нүүрсгүй, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй, гэртээ тав тухтай амьдрахад дэмжлэг болсон сайн туршлага болоод буй аж.
Түүнээс гадна хэдхэн хоногийн өмнө БОАЖЯ, Орхон аймаг, НҮБ-ын Хүүхдийн Сан Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь талуудын түншлэлийг улам нягт, үр дүнтэй болгох алхам гэж харж байна.
БОАЖЯ нь 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтууд, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг - “Алсын хараа 2050”, Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ногоон хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зорилго, зорилт, арга хэмжээг олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023-2027 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрт туссан хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн хөтөлбөр, зорилго, зорилттой нягт уялдаж байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн Сантай уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн асуудал, сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг эх, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын эрчим хүч, барилга, ус хангамж, ариун цэврийн байгууламжид нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ногоон сургууль, цэцэрлэг концепцийг хэрэгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхний санаачилга, үйл ажиллагааг дэмжсэн “Green Generation” Өсвөрийн Парламент санаачлагыг улс орны хэмжээнд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой төдийгүй НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай урьдчилсан судалгаа хийх, мэдээллийг бий болгох, төслийн санал боловсруулах, нэмэлт санхүүжилтийг босгоход техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж, бүсийн орнуудын эрчим хүч, дэд бүтэц, агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийн шийдэл, туршлага солилцох арга хэмжээг хамтран зохион байгуулахад чухал алхам болох юм.
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
НҮБ-ын Хүүхдийн Сан нь БОАЖЯ, ОББҮХ-той хамтран Улаанбаатар хотын 2 дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, дараах ажлуудыг хийж байна:
2022 онд Агаарын бохирдлын чиглэлээр хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, сэдэв, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан 5 судалгааны ажил явагдаж байна.
Тухайлбал:
Сэтгэгдэл ( 0 )