Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар яг одоо /2022.12.06/ мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллийн эхэнд "Сайн мэдээ дуулгах нь зүйтэй байх. Өнөөдөр Чингис бондын өрийг дарлаа" хэмээн тодотгов.

Үүн дараа нүүрсний хулгайн асуудлыг ил болгохыг шаардсан жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг нэгтгэж, багцлаад дараах байдлаар байр сууриа илэрхийлэв.

Шударга ёсны асуудал

Ерөнхий сайд цааш нь "Хөгжлийн банкны өр өнөөдөр төлөгдөж байна. Энэ бол бидний үр хүүхэд төлнө, өнөөдөр болж байвал бусад нь хамаагүй гэдэг сэдлээр босгосон бонд юм. Гадаад өрийн асуудал Монгол Улсын хөгжлийг боомилсон. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай.

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитрын шүүхэд өглөө гэдэг мэдээг би зарлаж байсан. "Рио Тинто"-гоос манайд төлөх ёстой 2,3 тэрбум ам.долларын өрийг төлүүлсэн. 34 хувийн асуудал цэгцэрсэн, гүний уурхай ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орно. Ард түмэн нэг талд байж чадаж байгаа тохиолдолд бодитой үр дүнд хүрдэг. 
 


"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаарх анхны схемийг би задалж байсан. Сонгууль болохоос 10-14 хоногийн өмнө Ц.Пүрэвтүвшин гэдэг иргэн ямар мөнгөн гүйлгээг хэрхэн хийсэн талаар би мэдээлж байсан.

Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд эргүүлэн авч чадах эсэх дээр ард түмэн эргэлзэж байсан. Авсан, гэхдээ амар байгаагүй. Хөгжлийн банкны зээлийн асуудал яригдаж байгаа. Уг асуудалд олон нийт маш сайн дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр Хөгжлийн банк хоёр бондын өрийг төлөх хэмжээний санхүүжилттэй болсон. Хөгжлийн банкыг энэ онд дампууруулсан шийдвэр гаргах эсэх, эсвэл ард иргэдийн дэмжлэгтэйгээр уг банкнаас гаргасан зээлийг төлүүлэх гэсэн ийм замууд байсан. 

“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудал анхаарал татаад удаж байна. Ам нөхцөл, тэнд хэдэн машин байна, машины ард ямар ямар улстөрч байна, борлуулалтын тендер авсан 178 гэрээний сонгон шалгаруулалт шударга явагдсан уу, тендер авсан компанийн ард ямар хүмүүс байгааг судлах, оффтейк гэрээ, С зөвшөөрлийг хэрхэн өгсөн, бөмбөлөгийн зохицуулалтыг хэрхэн хийж байна, тэнд ажиллаж байгаа хил, гааль, БНХАУ-аас өгч байгаа нүүрсний агууламж таарч байгаа эсэхийг нягтлах гээд олон асуудал үүссэн. “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод явж байна.

Энэ асуудал амаргүй байгаа. АТГ, цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Засгийн газраас БНХАУ-аас өгч буй тоо баримттай тулгалт хийж байгаа. Энэ бүхнийг юу ч биш болгон өнгөрөөх далд сонирхол агуулагдаж байхыг үгүйсгэхгүй. “Эрдэнэт”, “Оюутолгой”-г шийдэж чадсан шиг нүүрсний асуудлыг Засгийн газар шийдэж чадна. Үүн дээр ард түмэн маань хамт байгаарай.

Нүүрсний хулгайчид асуудлыг өөр зүйл рүү хандуулах гэж оролдож байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н өмнөх удирдлагууд, МоАХ-ын удирдлагууд хамгийн ихээр нүүрс ярьж байна. Больчих. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай.

Өчигдөр жагсаал зохион байгуулсан зарим нэг луйварчдад хандаад, хатуугаас хатуу хэлье" гэв.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(192.82.85.215) 2022 оны 12 сарын 06

АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛ АМЖИРГААГ НЬ БОДОХ ЦАГ БОЛЧХООД БАЙНА ҮНИЙН ӨСӨЛТӨӨ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ ИНФЛЯЦАА ДИЙЛХЭЭ БАЙСАН БОЛ ОДОО АЖИЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ИРГЭД ЧИНЬ ӨМНӨ НЬ 5 000 ТӨГРӨГӨӨР АВДАГ ЮМАА ОДОО 15 000 ТӨГРӨГӨӨР АВДАГ БОЛООД БАЙНА. ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ НЬ ХААНАА Ч ХҮРХЭЭ БАЙСАН ЗГ УИХ ИНФЛЯЦЫН ӨСӨЛТТӨЙ НЬ УЯЛДУУЛАН ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ӨСГӨЖ ЧАДВАРГҮЙ БАЙНА ЭНЭ БОЛ ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ НЭМҮҮЛЭХ ГЭСЭН ЮМ БИШ ШҮҮ ӨМНӨ НЬ БАЙСАН ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫНХ НЬ ТҮВШИНД ӨСГӨХ Л ЁСТОЙ...

0  |  0
Зочин(202.126.88.182) 2022 оны 12 сарын 06

Эхэлсэн ажлаа дуусгаж төрийг цэвэр ариун болгоорой! Алдагдсан их хөрөнгийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж улсыг хохиролгүй болгоорой! Ахд түмнийхээ талд ямагт байгаарай! Ганцхан юманд итгэл төрөхгүй бн. Херо Баатартай цусан төрлийн холбоотой гэдэгт...ккк

0  |  0
иргэн(43.228.130.71) 2022 оны 12 сарын 06

чи битгий өөрийгөө худлаа магтаад бай юу ч хийсэн юмгүй байж жагсагчид ард түмэн чамайг ажлаа хий гэж шаар даад байгааг чи буруу ойлгоод би сайн гээд байхийм хурдан зайлаач наад улс орон чинь сүйрчихлээ

0  |  0
DR. PRADHAN(102.89.22.22) 2022 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(102.89.22.22) 2022 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
зочин (202.179.26.147) 2022 оны 12 сарын 07

Оюунэрдэнийг хурдан огцруул. Ард иргэд туйлдаад маш удлаа энэ хүн огт чадахгүй мэдэхгүй байна ажлаа....

0  |  2
шинэ дэлхий(150.129.141.195) 2022 оны 12 сарын 06

Олон дагагчтай хүмүүс бүхэн нөлөөлөгч биш шүү, зүгээр бах таваа хангаж, баясаж байгаа л хэлбэр. Нөлөөлөгч гэдэг бол тэр хүмүүсийн хэлсэн үг, хийж байгаа үйлдлийг олон хүн шууд ддагадаг хүмүүсийг хэлдэг. Хүлээн зөвшөөрөгдсөн, итгэл хүлээсэн хүмүүүс гэсэн үг. Тиймээс дагагчдыг нь харж тэдэнд саймширч болохгүй. Тэдний бичсэн, хэлснийг олон хүн харна гэсэн юм битгий бодоорой. Тэр бас л өөрчлөгдөж, хөгжиж байна. Хүмүүс утга учиргүй ямар нэг юм хийхээ больж байгаа шүү.

0  |  0
zochin(49.105.76.210) 2022 оны 12 сарын 06

saidaa asuudal bitgii guivalaigui baigaasai daa ta nar erh medlee achgilj end tendees ur zeel tavj bga biz dee ardtumend ter zeel tavsan mungu hurdeggui uchraas unuudur huiten uvul jagsaj bna eh oron do amdrah boljiig bitgii hulgailaach uchnuun zeel avdag ter uriig ardtumen nii nuruu n tohj haydag kkkk ta nart hariuthlaga heregtei bga yum bich uu ta nar ur tavsan chaad ard tumen mgl hun bur eh oron doo erhee edelj chadahgui tatvar .r daruulj bna ta naraas hariuthlaga shaardaj bna

0  |  0
Иргэн (202.126.90.63) 2022 оны 12 сарын 06

Төр иргэдийхээ хүндлэлийг хүлээхээ больсон шүү зг нэр хүнд чадамж гэж бна уу харахгүй л бна тэгээд л нэг юм болохоор ажил хийлгэхгүй тийм нам холбоо хулгайчид дайраад гэх юм хулгайчдаа зарлачихааж

0  |  0
Top