Ч.Хүрэлбаатар: Валютын ханш тогтворжих, экспорт нэмэгдэх дүр зураг харагдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Засгийн газрын өнөөдрийн /2022.12.07/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Валютын албан болон албан бус зах зээлийн хоорондын ханшийн зөрүү 200 төгрөг хүрч байсан. Харин өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж танилцуулахад энэ зөрүү 29 төгрөг болж өөрчлөгдсөн байсан. Одоо бол энэ зөрүү 23 төгрөг болж буурсан байна. Эндээс валютын ханш тогтворжих дүр зураг харагдаж байна.

Үүнээс гадна нийт төрийн өмчит болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгөгдсөн. Нийт нэг тэрбум ам.долларыг цуглуулах үүрэг өгөгдсөн. Биелэлт нь 49 хувьтай явж байна.

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" компани нийт 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэгтэй. Монголбанканд 145 сая ам.долларын валют худалдсан байна.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой"-д Онцгой дэглэм тогтоож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үндсэн дээр тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Мөн экспортын хэмжээ 30 орчим хувиаар нэмэгдэж байна.

Хаалттай байсан Булган боомт нээгдэж, үйл ажиллагагаа хэвийн явуулж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лувсан(192.82.77.54) 2022 оны 12 сарын 08

энэ нүүрсний хулгайч далд ордоггүй юм байхдаа..нэгх мундаг болох гэж худалаа заагаад л явах юм

0  |  0
Шаа шаа(172.56.153.55) 2022 оны 12 сарын 07

Шаа шаа

0  |  0
Иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 07

Валютын ханшийг тогтворжуулах биш , буулгах хэрэгтэй . Тэгэхгүй брл та нарыг онцортол жагсана

2  |  0
Top