Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо /2022.12.07/ "Нүүрсний хулгай"-н гэх хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг олон нийтэд ил болгохыг шаардсан жагсагчидтай уулзаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхэнд нь "Та нар минь жинхэнэ нүүрсний хулгайч нарын ятгалгад автахгүй, Засгийн газартайгаа хамт байна гэдэгт итгэж байна. Ингэж байж асуудлыг бид хамтдаа шийднэ. Бид хамтдаа тэмцэх ёстой болохоос ялагдах ёсгүй. Олон олон жолооч нарын асуудал бий. Олон олон улстөрчдийн асуудал бий. Энэ бүхнийг хамтдаа байж шийднэ. Үүнийг та бүхнийг ойлгоно гэж бодож байна" хэмээлээ.
Улмаар "Засгийн газар өнөөдөр хуралдсан. Хуралдааны үеэр би Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нараас "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлаж, шалгахад хэд хоног шаардлагатай вэ гэж асуусан. Тэгэхэд надад дор хаяж 30 хоног шаардлагатай гэж хариулсан. Тэгэхээр хамгийн багадаа 30 хоногийн хугацаа хэрэгтэй байна.
Шударга ёсны төлөө Засгийн газар та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Шүүх, цагдааг шахаж ажиллах болно. Өнөөдрийг хүртэл шүүх дээр гацаж байгаа хэргүүдээ шийд гэдгийг шүүх байгууллагад хандаж хэлэхийг хүсэж байна. Та бүхэнтэйгээ шударга ёсны төлөө эхлүүлсэн ажлаа дуусгах болно. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-тайгаа ард нь гарах ёстой. Бууж өгөхгүйгээр өрөвдөхгүйгээр тогтолцоогоо шийдэх ёстой.
Тавантолгойн нүүрстэй холбоотой хулгайн хэргийг нийгэмд гаргаж тавиад гурван долоо хонож байна. Анх Засгийн газар энэ асуудлыг гаргаж тавин, Тавантолгой дээр хугацаа заан, хүн томилсон. Хууль, эрх зүйн хүрээнд шалгаж байна. Нэрс удахгүй тодорно. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар ажиллаж байгаа. Үүнийг шууд Ерөнхий сайд гарч ирээд зарлах боломж байхгүй. Бид тэр хүмүүсийг ажлаа хийх боломжийг олгох ёстой" гэж байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ хэдмйг нүүрс хулгайлаагүй гэж хэн нь мэдээд хэлээд бөйгаа пм бн. Ах нар нь, найзууд нь бүгд хулнайч биздээ
Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар ажиллаа хийхгүй байгаа шүү дээ. Ард түмнийг битгий ингэж хуураа.
Хүмүүс ямар сонин юм бэ. Өмнөх засгуудад та нар хэн юу идэж уусан байна гэж мэддэг байсан юм уу. Хэнийг нь барьж шалгаж байсан юм уу. Чимээгүй л бүгдээрээ дээгүүрээ идчихсэн байсанг нь одоо ил болгоод шалгах гэхээр саалд болоод байх юм. Идсэн нь ил болох гээд айгаа байгаа хүмүүсийн өдөөн хатгалга уу
Uhaantai zaluu shuu.Bayarlalaa hurdan shiidej nuursnii hulgauchid,eh ornii bayalgaas hulgailagchiudiig huuliin dor abaachij tushaa! Ur huuhdud min bnga ubduj bn!