Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны төлөө та бүхэнтэй хамт байх болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо /2022.12.07/ "Нүүрсний хулгай"-н гэх хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг олон нийтэд ил болгохыг шаардсан жагсагчидтай уулзаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Та нар минь жинхэнэ нүүрсний хулгайч нарын ятгалгад автахгүй, Засгийн газартайгаа хамт байна гэдэгт итгэж байна. Ингэж байж асуудлыг бид хамтдаа шийднэ.

Бид хамтдаа тэмцэх ёстой болохоос ялагдах ёсгүй. Олон олон жолооч нарын асуудал бий. Олон олон улстөрчдийн асуудал бий. Энэ бүхнийг хамтдаа байж шийднэ. Үүнийг та бүхнийг ойлгоно гэж бодож байна" хэмээн онцоллоо. 


Түүнчлэн "Шударга ёсны төлөө Засгийн газар та бүхэнтэйгээ хамт байх болно. Шүүх, цагдааг шахаж ажиллах болно.

Өнөөдрийг хүртэл шүүх дээр гацаж байгаа хэргүүдээ шийд гэдгийг шүүх байгууллагад хандаж хэлэхийг хүсэж байна.

Та бүхэнтэйгээ шударга ёсны төлөө эхлүүлсэн ажлаа дуусгах болно. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-тайгаа ард нь гарах ёстой. Бууж өгөхгүйгээр, өрөвдөхгүйгээр тогтолцоогоо шийдэх ёстой" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(223.33.164.237) 2022 оны 12 сарын 07

Хүмүүс талхыг бүхлээр нь биш хуваалгаж авч байхад, авилгачин улс төрчид баян тансаг амьдарч байгаа учраас би энэ жагсаалд ирсэн #гэжээ

0  |  0
Top