Л.Оюун-Эрдэнэ: 30 жилийн завхралыг гурван сарын хугацаанд шийдэх боломжгүй

2022 оны 12 сарын 08

Нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардсан иргэдийн жагсаал өчигдөр (2022.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Жагсагчдын төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.12.07/ уулзсан.

Энэ үеэрээ тэрбээр, Монгол Улсын эдийн засгийг гол бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүн нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж байгаа иргэдэд талархаж байна. Өнөөдөр төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн бүрд баярлалаа. Энэ жагсаал зохион байгуулалттай бөгөөд эмх замбараагүй байдлыг үүсгэх эрх ашиг мөн байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Эрдэнэс Тавантолгой ХК-д ажлын хэсэг гарсан. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудал "Оюутолгой", Хөгжлийн банктай адил иргэд Засгийн газартай нэгдэж, дэм болохыг хүсэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Тэгэхээр уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна.

Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй. Эрх ашигтнуудын хууль хяналтын байгууллагад тогтоосон хана, цайз хэрэм үргэлжлэх болно.

Өнөөдөр төв талбайд жагссан бүх хүний миний ярианд ач холбогдол өгч сонсохгүй байж болно. Гэхдээ залуучууд минь би адилхан залуу хүн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтоосон бүлэглэлийг задлах гэж монголчуудтайгаа хамтарч зүтгэнэ. Өмнө нь ч тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэх болно. 30 жилийн хугацаанд бий болсон завхралыг гурван сарын хугацаанд шийдэх боломжгүй. Тиймээс хамтдаа нүд цавчилгүй нэгдэж, хууль хяналтын байгууллагыг харж, шүүх засаглал хэргийг хэрхэн шийдэхийг үзэх болно.

Засгийн газар бүхий л талаар эрх ашигтнуудыг илрүүлэх ажлыг дэмжинэ. Ордон дотор болон ордны гаднаас хүч хавсарч байж асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр иргэд та бүхэн асуудлын гол мөн чанарыг харж байгаа гэж найдаж байна. Жагсаал дээр тодорхой эрх ашиг мөн явж байгаа. Залуучууд та бүхнийг тэр бүх ятгалаг, гүтгэлэгт нэгдэхгүй, автахгүй байхыг хүсье. Өнөөдрийг хүртэлх тэмцэл амар байгаагүй. Одоо тогтсон шударга бус тогтолцоог нурааж байж дараагийн шинэ 30 жил бий болно. Хөгжлийн банкны улсын нэрээр авсан бондыг идсэн жинхэнэ луйварчид нийгмийг өдөөн хатгаж байгааг би мэдэж байгаа. Энэ бүгдийг өнгөрсөн богино хугацаанд бид ил болгож чадсан. Цаашид ч урагшлах болно. Хэрэв би нүүрсний хулгайн асуудалтай тэмцээгүй бол өмнөх тэмцлүүдийг ч хийхгүй байсан. Иргэд та бүхэн Засгийн газартайгаа нэг тал байх ёстой. Өнөөдрийн жагсаалд зориудаар нөлөөлөх гэсэн нүүрсний хулгайчдын захиалгаар жагсаж байгаа хүмүүс ч байгаа. Энэ бүх талыг залуучууд ялгаж, салгаж оюун дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрдэнэтийн 49 хувийн луйварчид, хууль хяналтын байгууллагын зарим нөлөө бүхий хүмүүс энэ үймээн самууны ард олон хүн байгаа талаар мэдээлэл бий.

Тийм учраас энэ бүх шударга ёсны тэмцлийн эсрэг байсаар ирсэн хүмүүст бид хамтдаа ашиглуулж болохгүй. Хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг бид эрхзүйт төрийн хүрээнд шахаж шаардана. Энэ жагсаалыг харж байгаа шүүх байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхэд та бүхэн ажиллаж чадахгүй бол ард түмэн луйварчдыг өөрсдөө яллах нь байна шүү гэдгийг сануулмаар байна” гэсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.58.26) 2022 оны 12 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

DR. PRADHAN(102.89.43.43) 2022 оны 12 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

zochin(73.111.180.213) 2022 оны 12 сарын 08

nogoo xeden buzaruud l baugaa Elbegdorj Jenko Ajnai oilgomjtoi naad zaluuchuud chuny mongoor

1  |  0
ЗГ-раа дэмжинэ (202.126.88.86) 2022 оны 12 сарын 08

Хулгай луйвартай энэ ЗГ тэмцэж бхад битгий саад болоод бай. Жинхэнэ хулгайчид нь жагсаалын ард бгаа нь илэрхий

1  |  0
Нүүрсний хулгай банк(66.181.181.167) 2022 оны 12 сарын 08

Нүүрсний хулгай банкны луйврыг ил болгож тэмцэж бсан засгийн газар бсан уу үгүйшүү \nхамаг луйвар булхайтай тэмцэхээр бас болдгүй айн \nоюун эрдэниыг дэмжиж бна

2  |  0
7(66.181.160.93) 2022 оны 12 сарын 08

Oilgomjtoi demjij bnaa

1  |  0
.(64.119.22.1) 2022 оны 12 сарын 08

Юун 3 сар вэ, төр бариад 2 жил гаруй боллоо

2  |  2
Top