ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Засгийн газар өнөөдөр /2022.12.09/ ээлжит бусаар хуралдаж байна. 

Хуралдаанаас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний хүсэлтийг хүлээн авч, оронд нь Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалыг Гаалийн ерөнхий газрын даргаар томилсон байна. 

Хэдхэн хоногийн өмнө Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт хэвлэлийнхэнд нүүрсний хулгай гэгдэж буй хэргийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ. 

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор түүнийг энэ хэргийн буруутан байж магадгүй гэх таамаглал олон нийтийн дунд нэлээд байгаа бөгөөд үүнд тэрбээр "Би хүрз нүүрстэй ч холбогдоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шаардлагатай тохиолдолд ажлаа хүлээлгэн өгч, шалгуулахад бэлэн. Нүүрсний хэрэг яригдаж эхэлсэн 2013 онд би гаалийн албан тушаал дээр байгаагүй. Дараа нь 2018 онд Ажлын хэсэг гарч, шалгалт зохион байгуулахад нь Ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед 380 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэх дүгнэлтийг хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн" гэсэн тайлбар өгсөн байдаг. 

МЭДЭЭЛЛИЙН ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха(139.5.219.243) 2025 оны 03 сарын 13

Үр удмаараа дараа төрөлдөө ч үр хүүхэд нь хоосорно доо яаж нүгэлээ дааж амьдарна даа

1  |  0
зочин (192.82.80.158) 2025 оны 03 сарын 13

багадаа өлөн өссөн гар даа

1  |  0
Зангараг(43.242.243.87) 2025 оны 03 сарын 13

Асралт нэдэг хужаа нэртэй этгээдийг ажлаа өгсөн ч эс өгсөн ч шийтгэх л болно. Гаалийн нөхдүүд нүүрсний хулгайд оройлон оролцсоныг 40 их наяд баталнаа.

2  |  0
Баатар(122.201.22.100) 2025 оны 03 сарын 13

Сү-гийн гөлөг сурсан хулгайчийг Шоронд илгээ

2  |  0
Иргэн(66.181.179.54) 2025 оны 03 сарын 13

Албан тушаалаас чөлөөлөх яахав, шийтгэх хэрэгтэй, хулгайч бол шоронд байх ёстой

1  |  0
Жрэиэихж(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

Асралтыг шалгаж барипгү мүү гаалиаар гарсан бүхнийг мэдэж бга бүгд мэднэ яагаад шалгахгү бгн тэр сонин бна

1  |  0
Рррг(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

Нэмэгдэхүүний байрыг солиход хариу нь яадаг билээ

1  |  0
Ха(139.5.219.243) 2025 оны 03 сарын 13

Хогийн амьтан үеэрээ хоосорноо

1  |  0
Ард(122.201.24.220) 2025 оны 03 сарын 13

Заваан новшнууд. Одоо бүгд гэмгүй гэх юм.

1  |  0
зочин(192.82.83.51) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НӨХРӨӨС ЭХЛЭЭД ГААЛИЙНХАН БОЛ ДЭЭР ДОРГШЙ АЛТ, ЗЭС ТӨМӨР, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЖ ХАХУУЛЬ АВАГЧИД ШҮҮ. ХООСОН МАШИН ГАЗАР ДООГУУР ЯВЖ ХИЛ ДАВАХГҮЙ, ХИЛИЙН БОМТООР, ГААЛИАР ДАМЖИЖ Л ГАРЧ БАЙГАА. ҮҮНИЙГ МЭДЭЭГҮЙ БОЛ ГААЛИЙНХАН БҮГД СОХОР ХҮМҮҮС БАЙЖ Л ДЭЭ.

2  |  0
үүү(150.129.141.195) 2025 оны 03 сарын 13

Ингэж байгаад зугатах л байх даа, ах нь ч чадалтай шүү

1  |  0
Иргэн(103.57.92.65) 2025 оны 03 сарын 13

Асралт бол хулгайч Сү.Батболдын эхнэрийн дүү

4  |  0
Close menu