Нүүрсний хулгайн эсрэг жагсаалтай холбоотойгоор Засгийн газар өнөөдөр /2022.12.09/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал нар мэдээлэл өглөө.
Жагсаалд оролцож буй иргэд нүүрсний хулгайч нарыг ил болгохоос гадна КОВИД-ын үеийн зардлыг ил болгохыг шаардаж байгаа тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт цар тахлын цаг үед олон нийтийн эргэлзээ төрүүлээд байгаа асуудлыг ил тод болгох, вэйб сайт ажиллуулах үүрэг, даалгавар өгчээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн үед нэг хүний эмчилгээний зардалд 8 сая төгрөг зарцуулж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан бол Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы үед нэг ширхэг амны хаалт 20 мянган төгрөгөөр худалдан авах тендер зарласан гэх мэдээлэл байдаг. Гэтэл одоо КОВИД-19 халдварыг эмчлэх зардалд 8 сая төгрөгөөс хэд дахин хямд өртөг зарцуулж байгаа тул өмнөх сайд нарын шийдвэр эргэлзээ төрүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
arai2
yalna2