“Тавантолгой” ХК-ийг Засгийн хяналтад авч, ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоолоо

2022 оны 12 сарын 09

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2022.12.09) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.


Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо.

“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах гэрээнүүд
 

  • “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”,
     
  • “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”,
     
  • “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”,
     
  • “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил,
     
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болголоо. 

Иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангаж байхыг үүрэг болгов

Тавантолгой бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлага болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.

Мөн ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгов.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(204.101.225.90) 2022 оны 12 сарын 11

Mash zuitei!! Ene ZG schadax chineegeeree ajillaj bgaag xun buxen xarj bna. Yamarch bsan ogtsruulj boloxgui. Ouynerdeneer ajliig n xiilge!!

2  |  0
иргэн(202.9.46.228) 2022 оны 12 сарын 11

ЗГ- г огцруулах нь иргэдэд бус, зөвхөн хулгайчдад ашигтай тусна. нүүрсний хулгайг ЗГ өөрөө ил гаргаж тавьж, олны анхааралд оруулсан шүү. иймд үнэхээр л үнэний төлөө жагсаж бга бол ЗГ-аа дэмжиж хамтран ажиллах ёстой. Засаг солиод дордоно уу гэхээс дээрдэхгүй. Төрийн өмчийн хулгайтай тэмцэж бга ганц ЗГ нь Оюун-эрдэнийн ЗГ гэдгийг эрүүл ухаантай бол хэн ч ойлгоно. мөнгөөр жагсагчид бол эх орноосоо урвагчид, хорлон сүйтгэгчид гэдгээ ойлгох хэрэгтэй. Залуучуудад үүнийг ойлгох ухаан байгаа гэдэгт итгэж бна.

4  |  0
би(64.119.17.119) 2022 оны 12 сарын 11

зөвөө зөв

2  |  0
Top