МХБХ-ны хүүхэд хамгааллын сургалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

ОУХБХ-ны FIFA GUARDIANS хөтөлбөрийн дагуу МХБХ хүүхэд хамгааллын бодлоготой болж, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх С.Энхтуяатай хамтран ОУХБХ-ны гарын авлагад суурилсан 5 модуль бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулж өнөөдөр эхний сургалтаа хийлээ.

Сургалтад МХБХ-ны Техникийн хэлтэс, элит академи, шигшээ багийн албаны дасгалжуулагч, менежер, эмч зэрэг мэргэжилтнүүд оролцож хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэмд гарын үсэг зурлаа.

Дашрамд дурдахад МХБХ-ны Д зэрэглэлтэй дасгалжуулагч нар АХБХ-ны С зэрэглэлийн сургалтад оролцохын өмнө зайлшгүй хүүхэд хамгааллын сургалтад хамрагдсан байх шаардлага тавигдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top