Засгийн газар ЭЭЛЖИТ БУС хуралдаан зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.12.12/ 09:30 цагт эхэлнэ.

Хуралдаанаар нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэлэлцэх аж. 

Өнгөрсөн хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.

“Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилж, тухайн өдрөө Цогтцэций сумыг зорьсон билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
за за ОНЦГОЙ ДЭГЛЭМ.(220.255.95.140) 2022 оны 12 сарын 12

за за бас ОНЦГОЙ дэглэм танил дүр зураг харагдаад явчихлаа.ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ хэнч шалгахгүй хэдэн даргын шийдвэрээр л бас бүх гэрээг хийнэ.ОНЦГОЙ ...ОНУЦГОЙ..ЭНЭ ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН үед сүүлийн ” жил элэгээрээ хэвтчихээд бна

0  |  0
Top