Х.Нямбаатар: Нүүрсний хамгийн том хулгайн хэрэгт Х.Баттулга хамаатай

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.12.12/ боллоо. 


Хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” компанид олон улсын аудит оруулж, аудитыг сонгон шалгаруулалтаар зарлах тухай шийдвэр гаргажээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Д.Амарбаясгаланг томилсон зэрэг мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өглөө.

Энэхүү мэдээллийн үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн хурлын тэмдэглэлийг ил болгох боломжтой эсэх талаар сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах тайлбарыг өглөө. 

Хууль зүйн сайд мэдээлэлдээ "ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг би хэлэх албан тушаалтан биш. Үүнийг Ж.Энхбаяр даргаас тодруулах нь зүйтэй. Цаашид ҮАБЗ-өөр аж ахуйн шинжтэй гэрээ хэлэлцээ байгуулах, төрийн худалдан авалтыг шууд шийдэж, нууцад хамруулах процессийг хориглож өгнө.

Оффтэйк гэрээтэй холбоотой дийлэнх зөвлөмж Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед гарсан. Тухайлбал, 2008 онд хувийн компани Гашуунсухайтын төмөр зам барих гэж байхад зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая ам.доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн л нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй далангийн ажил хийгээд зогссон.

Дараа нь “Бодь интернэшнл" компаниар төмөр замын ажил гүйцэтгүүлэх зөвлөмж гаргасан хүн нь мөн л Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгуулах ёстой.

Нүүрсний хамгийн том хулгайн хэрэгт шалгагдах ёстой хүн нь Ерөнхийлөгч асан, ҮАБЗ-ийг тэргүүлэгч асан Х.Баттулга.

Одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хориотой. Оффтэйк гэрээтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл алга.

Х.Баттулга 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой яллагдагчаар татагдаж байсан бүх хэргээ хэрэгсэхгүй болгуулсан тул сэргээх ёстой гэж бодож байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 12

Баттулга ,З.Энхболд 2 таван толгойг монгол улсдаа авч үлдсэн хүмүүс шүү. Сү.Батболд гээд эзнийхээ нэрийг хэлчих зүрх зориг чамд алга

2  |  0
Уншигч (31.164.60.105) 2022 оны 12 сарын 12

Та Яг ямар санаатай мэдэн будилуулаад байна вэ...?????\nХамгийн том нуурсчин нь Алуурчин элбэгдорж, Су данжаад, оджаргал баясгалан дох баяр яравгвр пяздаа багабанди баярцогт луухаан бах мэлхий энхсайхан цагаан луухаан долингор хулгайч дорлигжав Алуурчин батуул, Алуурчин элбэгдоржийн суртал ухуулагч Гиббелс-баабар, бадамжунай, банкны дээрэмчин хурэлсуг занданшатар хурэлбаатар гэсэн Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн цуглуулга болсон Манан мафийнхан\n

3  |  0
Монгол(192.82.88.67) 2022 оны 12 сарын 12

Сү-гий сураггүй бол наадах чинь ёстой хууран мэхлэлт ,өнгөлөн далдлалт,гүтгэлэг.Амарсайхан,Чойжилсүрэн Хүрэлбаатар,Оджаргал,Сү.Батболд эд нар энхийн цагаан тагтаа нар их үнэнч шудрага бурхан мэт ариун хүмүүс гэж зарлаж байгаа юм биздээ.

4  |  0
Иргэн(103.26.194.150) 2022 оны 12 сарын 12

Мэдээд бгаа байж шалгаж хорьж чадахгүй бгаа нь өөрөөч сүлбээтэй болж харагдаад бна бактераа

1  |  1
Зочин(202.9.40.65) 2022 оны 12 сарын 12

Өнөөх женко нь тэр хооронд гадагшаа зугтцан даа

2  |  2
Top