Б.Асралт: Би эх орноосоо зугтаагүй, ШАЛГУУЛАХАД БЭЛЭН

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Зарим хэвлэлээр Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Асралтыг хил давж, эх орноос оргон зугтсан гэх мэдээлэл түгээд байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс Б.Асралтыг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хэмээн тайлбарлаж, хуулийн байгууллага шалгаж гэм буруутай эсэхийг нь тогтоох ёстой хэмээн үзэж байгаа юм.

Тэгвэл Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралттай өнөөдөр /2022.12.12/ утсаар холбогдлоо.

Тэрбээр "Би эх орноосоо зугтаагүй, Монголд байна. Зарим хэвлэлээр гарч байгаа мэдээлэл бол ташаа. Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Надад шалгуулахад айгаад байх зүйл байхгүй. Харин ч өөрийн хүсэлтээр шалгуулж, гэм буруутай эсэхээ тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан" гэх тайлбарыг өглөө. 

Түүнийг Засгийн газар өнгөрсөн баасан /2022.12.09/ гарагт ээлжит бусаар хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед тэрбээр "Би хүрз нүүрстэй ч холбогдоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шаардлагатай тохиолдолд ажлаа хүлээлгэн өгч, шалгуулахад бэлэн. Нүүрсний хэрэг яригдаж эхэлсэн 2013 онд би гаалийн албан тушаал дээр байгаагүй. Дараа нь 2018 онд Ажлын хэсэг гарч, шалгалт зохион байгуулахад нь Ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед 380 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэх дүгнэлтийг хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн" гэсэн тайлбар өгсөн байдаг.  

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.131.243.186) 2022 оны 12 сарын 13

хулгайлсан хөрөнгөө нуун дарагдуулсан байх энэ ганцаараа хулгайлахгүй хулгайчдыг хараад суухуу авгай хүүхэд хамаатан садных нь хөрөнгө дансыг сайтар шалгах хэрэгтэй

0  |  0
Зочин(103.212.119.231) 2022 оны 12 сарын 13

Энэ бол яахын аргагүй нэг хулгайч нь бол мөн шүү. Сү Батболдын хүн .Хулгайч нь яахын аргагүй мөн.

1  |  0
ИЧЭЭЧЭЭ МАЛАА(192.82.77.178) 2022 оны 12 сарын 13

ЧИ ДАРГА БОЛОХООСОО ИЧЭЭЧ МАЛАА. ӨМХИЙ ЛУЙВАРЧИН

1  |  0
Иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 12

Сү.Батболдын эхнэрийн дүү. Та нар гэр бүлээрээ нүүрсний хулгайчид. Том хулгай луйварын ард , зохион байгуулагч Сү.Батболд байдаг

4  |  0
зочин(150.129.142.221) 2022 оны 12 сарын 12

хахаха гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн асуудлаа сунгалт эрх олгох дээр ямар асуудал байгаа тэрийгээ шалгуулвал яадгын бол?

1  |  0
Зангараг(43.242.243.87) 2022 оны 12 сарын 12

Тайвшруулж байгаад хулгайлсан хөрөнгөө эхэлж гаргаад дараа нь араас нь гэр бүлээрээ гарахаар цаг хожиж байгаа үйлдэл шүү. Хил давсан хулгайн хэрэгт гааль хамгийн их оролцоотой гэдэг нь ойлгомжтой.

3  |  0
Гаа(103.212.119.106) 2022 оны 12 сарын 12

Энэ хулгайчийг барьж хорьж үгийг нь хэлүүлээч

3  |  0
Zorig(49.0.153.69) 2022 оны 12 сарын 12

Улсын гаалийн дарга ингэж ярьж байх гэж ичиж үхмээр юм.\n

2  |  0
Хуцваа (31.164.60.105) 2022 оны 12 сарын 12

МАНАН мафийн Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн ачуулсан нуурсийг хуйвалдаж хилээр гаргаж байсан хулгайч бол асралт...\nБид чиний оффшорт байгаа монго хоронгийг илчилнэ...\nЧи болсон чиний манангийн Алуурчид хулгайчид луйварчид оффшорт 40 тэрбум доллор нуусан

3  |  0
Зочин(122.201.24.220) 2022 оны 12 сарын 13

Yasan tom bnaa

5  |  0
1(59.153.113.151) 2022 оны 12 сарын 12

Удирдаж байсан газар чинь хулгай хийж байхад юу ч мэдэхгүй гэж шаагаарай

7  |  0
Ah(202.126.88.176) 2022 оны 12 сарын 12

Гаалиар нь хэдэн сая тонн нүүрс гараад бхад дарга нь чимээ анир бх уу Сайн ухаж төнх шалга хорь наад хүн чинь но той

4  |  1
Top