ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өнөөдөр /2022.12.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын ээлжит бус өчигдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүд олон улсын аудитын байгууллагыг оруулж, дүгнэлт гаргуулах үүргийг өгсөн. Талбайд жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн зүгээс шаардаж байна. Нүүрсний хулгай, үнийн зөрүүтэй асуудлыг олон нийтэд ил болгох үүднээс "Тавантолгой Төмөр зам" ХХК-д Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсноос хойш санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг эхэлсэн. Жагсагчдын зүгээс тавьж байгаа шаардлага, уур бухимдалтай холбогдуулан Ерөнхий сайд уулзсан. Шаардлагыг нь хүлээж авсан. Улмаар ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсгийг байгуулсан. Бидний зүгээс "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" ХК-ыг тойрсон хэрэг дээр олон янзын тоо баримт яваад байна. Ялангуяа УИХ-ын гишүүд хүртэл олон нийтэд зөрүүтэй тоо мэдээллийг удаа дараа өглөө. Тиймээс энэ тоо мэдээллийг Засгийн газрын зүгээс нэгдсэн нэг мэдээлэл болгохоор ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
Mандахбаярын нөгөө 19 настай охин жирэмслүүлсэн явдал юу болж дууссан бээ..?
зиндаагийн алан тэмбүүнүүд яагаад мандахбаяр пиздагийнхаа тухай бичихгүй байна
ta nart eh orno gsn jhn ch gsn setgel uldeegui gjuu!!!
энэ хулгайч хулгайчдаа нилээд дээгүүр орох хулгайчдаа.тонил цаашаа!!!!!