Зам тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.12.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой нууцын гэрээг ил болгох тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хууль зөрчсөн эсэхийг шалгахаар Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Хоёрт, Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ирэх онд ашиглалтад хүлээж авна. Монголын төмөр зам компанид ажлын хэсэг байгуулсан. Хууль зөрчсөн асуудлыг шалгаж тогтоохоор ажиллаж байна. Энэ байдлаар төмөр зам дагасан олон нийтийн хардлага, сэрдлэгийг мухарлана" гэлээ.
Түүнчлэн өөрийг нь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой эсэхийг тодруулахад "Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Нэг ч хүрз нүүрсний гэрээ хийгээгүй. Би "Эрдэнэс Тавантолгой" компанид нэг ширхэг хадаас нийлээгүй. Нэг литр шатахуун нийлүүлээгүй. Нэг хүрз нүүрс ч нийлүүлээгүй. Тийм зүйл байхгүй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 8 )
БЯМБАЦОГТ АХ ЖДҮ САНГ ЦӨЛМӨГЧИЙН НЭГДЭЭ ЗАЙЛУУЛ, МӨН ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ХООСЛОГЧ МӨНГӨ УГААГЧ
Хөгжлийн банкны зээлээ төлсөн юмуу их том том дуграад байх чинь
hovdiig tonoson tuhai helsen bnalee
чи тэгвэл тонн тонноор нь хадаас нийлүүлж байжээ ногоон нүдэт хулгайч.
чи тэгвэл тонн тонноор нь хадаас нийлүүлж байжээ ногоон нүдэт хулгайч.
чи тэгвэл тонн тонноор нь хадаас нийлүүлж байжээ ногоон нүдэт хулгайч.
Ховдод байгаа юу
Ховдод байгаа юу?