БНСУ-ын жуулчид "BC card" картаар тооцоо хийх боломж бүрдлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

 БНСУ-ын жуулчид Монгол Улсад "BC card" төлбөрийн картаараа төлбөр тооцоо хийх боломж бүрдлээ

Монгол Улс нь аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд БНСУ-ын жуулчид визгүй зорчих болсон үүний зэрэгцээ Монголбанк болон БНСУ-ын КТ группийн охин компани болох “BC Card” компанийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Ингэснээр дотоодын төгрөгийн картаар БНСУ-д, “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top