Х.Нямбаатар: АТГ-аас 50 гаруй хүнийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайд холбогдуулан шалгаж байгаа хүний тоо 50 гарсан гэдгийг мэдэгдэв. Мөн тэрбээр жагсагчдын шаардлагыг хэрхэн биелүүлж байгаа талаар дараах мэдээллийг өглөө. 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Одоо жагсагчдын шаардлагыг ойлгохоо болиод байна. Ер нь би жагсагчидтай хамгийн олон удаа уулзаж, шаардлага бүрийг нь авсан. Хамгийн эхний шаардлага бол нүүрсний хулгайн асуудалтай нэр холбогдсон хүмүүсийг зарла гэсэн байсан.

Одоогийн байдлаар АТГ-аас 50 гаруй хүнийг шалгаж байна. Өдөр бүр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, мэдүүлэгт үндэслэн гэрчээр асуух процессын ажил явагдаж байгаа.

Үндсэн хуулийн 1.2-т хууль дээдлэх зарчим гэж бий. Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулах ёстой. Хуулиас гадуур хэн нэгнийг эрүүдэн шүүж болохгүй. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдаж байгаа. Жагсагчдын шаардлагыг биелүүлсэн. Цаашаа нэр бүхий хүмүүсийг шалга гээд зураг хөрөг гаргаад байгаа. Нүүрсний хулгайг илрүүлэх процессын ажиллагаа бол хуулийн дагуу явагдаж байгаа.

Гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг чангал гэсэн. Энэ шаардлагын дагуу Монгол Улс 1994 оноос хойш анх удаа авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогод огцом өөрчлөлт орууллаа. Төрийн өмчит компани, төрийн болон орон нутгийн өмчит крмпанийн удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтныг улс төрд нөлөө бүхий албан тушаалтантай адилтгаж албан тушаалын гэмт хэрэгтний онц хүндрүүлэх гэмт хэргийн субьект болгож байгаа юм. Ямар нэгэн өршөөл уучлал байхгүй, ялын бодлогод өөрчлөлт оруулж байгаа.

Дараагийн нэг шаардлага нь оффтэйк гэрээг ил болгох байсан. Ил болгосон.

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс худалдан авах гэрээг ил болгосон.  Тендер сонгон шалгаруулалт, компаниудтай байгуулсан нүүрс тээврийн гэрээг ил болгосон.  Тавантолгойд бүрэн эрхэт төлөөлөгч томилсон.

Гаалийн байгууллагын удирдлага сольж, бүтцийн өөрчлөлт оруулах ажил явагдаж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг нээлттэй компани болгож, засаглалыг сайжруулах ажил одоо эхэлж байна.

"Эрдэнэс Тавантолгой", жижиг "Тавантолгой" дээр олон улсын аудит оруулах ажлын сонгон шалгаруулалт эхэлж байна.

Би сүүлдээ жагсагчид одоо ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо больсон. Одоо бүр “Засгийн газар огцор” гэдэг шаардлага тавьж байна лээ.

Тэд төрийн өмчит компанийн хувьцааг нээлттэй болгож болохгүй гэж байна лээ. Аливаа жагсаал бол Үндсэн хуулийн дэг журмын дагуу явагдах ёстой. Би бол энэ жагсаалыг цаанаа улс төрийн агуулгатай юм болов уу гэдэг ойлголтод хүрч байгаа. Нууц байсан ҮАБЗ-ийн зөвлөмжийг гарын үсэг зураад, орж үз гэсэн. Одоогоор үзсэн хүн байхгүй байна.      

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Баянхонгор(192.82.84.175) 2022 оны 12 сарын 20

Зугатаацгаачихлаа даа

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 20

Vndesn huulia hamgaalagch TULAGIIG SULAAJ NYAMBAATAR SHOU TAVIAD BAIHAA BOLIO.TULAGIIG SULALA.JAGSAALAA UDIRDUULYA.\n

0  |  0
Зочин(103.57.92.210) 2022 оны 12 сарын 20

Эрлэнэс ТТ нээлттэй болгож огт болохгүй. Хулгайлсан нүүрснийхээ мөнгөөр хулгайчууд л авна

0  |  0
гийчин(202.21.117.10) 2022 оны 12 сарын 20

шалгаж байна, шалгаж байна, .... гэм буруугүй нь тогтоогдлоо. ийм л юм болно шдээ

0  |  0
Top