Нүүрсний сонсголыг 13:00 цагаас НЭГ ТАНХИМД үргэлжлүүлэхээр болов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2022.12.21/ товлосон цагтаа эхэлсэн ч жагсагчид тусдаа дөрвөн танхимд бус нэгдсэн байдлаар Их танхимд хуралдахыг шаардсаны дагуу түр завсарлаад байна. Танхимын хуваарилалттай холбоотой буюу нэг танхимд дарга сайд нар, бусад танхимд жагсаалд оролцогчид болон холбогдох хүмүүс хуваарилагдсан нь маргаан дагуулсан юм. 

Зохион байгуулагчдын зүгээс эл маргааны дараа Ерөнхий хяналтын сонсголыг 13:00 цагаас Төрийн ордонд нэгдсэн байдлаар буюу нэг танхимд үргэлжлүүлэх болсон тухай дуулгалаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top