Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Монгол” бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, цэвэр менежментийн компани болгоно гээд “Эрдэнэс Монгол” компанийн шинэчлэлийн бүтцийг танилцуулав.
Тэрбээр "Тус компанийн хувьд Гүйцэтгэх захирлаас гадна 88 ажилтантай. Энэ бүх орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Бүх ажилчдад ажлаа чөлөөлж өгөх мэдэгдэл хүргүүлсэн. Тэд эргээд сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй" гээд дараах мэдээллийг өгөв.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:
-Төрийн өмчийн бүтцийг оновчтой, ур чадвар дээр суурилсан тогтолцоо руу шилжүүлж байна. Цаашид газрын дарга гэдэг бүтцийг авч хаян, долоон ахлах менежер удирдаж, 74 мэргэжилтэн ажиллах шаардлагатай болно. “Эрдэнэс Монгол” компанид ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 2-16-ны хооронд нээлттэйгээр явуулна.
Боловсролын хувьд
Бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна. Их, дээд сургуулийн мэргэжлийн профессоруудыг зөвлөхөөр авч, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем дээр суурилан явуулна.
Шалгаруулалтын хоёр дахь шатанд
Эхний шаардлага хангасан боловсон хүчнүүдэд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлага авна. Ингэхдээ иргэдийн төлөөлөл, улс оронд амжилттай явж буй томоохон компанийн төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулж, нүүр тулсан ярилцлага хийнэ.
Эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” охин компанийн харьяа төрийн өмчит 30 гаруй компанийн бүтэц, зохион байгуулалтыг ижил загвараар өөрчилнө.
Дараа нь бусад төрийн өмчит компанийн бүтэц, зохион байгуулалтыг хийгээд явна. Үүгээр төрийн байгууллагад улс төрийн томилгоо, шахаа ордог байдлыг нэг мөр зогсооно.. Үр дүнд нь төрийн алба нээлттэй, ил тод, хариуцлагатай, бүтэц бүрэлдэхүүн оновчтой болно.
Сэтгэгдэл ( 2 )
Shudarga hezee ch bolohgui,odoo buh bguullaguudad namin nereer dalailgasan namin taviuruud,yaaj iij bgaad l medleg bolovsrol,turshlagatain bish,namin bigs doologchid boloh n oilgomjtoi,neg heseg saijrahguie..
Ажлын байрны шалгаруулалтанд ХЭДЭН янзын гадаад дотоод төгссөн болсон болоогүй диплом , зэрэг дэв шаарддагаа больчихвол яасын бэ дээ , энэ гадаад дотоод төгссөн байх шалгуурт чинь ТОМ чуудын хүүхэдүүд л тэнцдэг биз дээ ,