Засгийн газрын шийдвэрээр татан буугдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжлийн хяналтын чиг үүргийг Засгийн газрын 11 чиглэлийн яаманд шилжүүлэхээр зохицуулжээ.
Тодруулбал,
"Төр ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээдэг. Үүнтэй холбогдоод эрүүл ахуй, амь нас, байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой хяналт төрд үлдэх ёстой.
Ирэх долоо хоногт Засгийн газраас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль өргөн барина. Хууль батлагдвал мэргэжлийн холбоод байгуулагдах боломж бүрдэнэ. Мэргэжлийн холбоодод хяналт, шалгалтын чиг үүргийг шилжүүлнэ. Ингэснээр мэргэжлийн түвшинд хяналт тавих боломж бүрдэнэ" гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2022.12.23) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Nemnegdehvvnii bairlaliig soliohod.Niilber uurchilugduhgvi.Mongold shal heregvi tur hvchenii olon baigyylag heregvi.ATGgeh gazariig bas tatan buulgaj.Tsagdaad ug bas dotoodiin ba shvvhiin shiidever gvitsetgeh gazariig tatan buulgaj.Tsagdaad uguh heregtei.Olon baiguulag neg neg genral hurandaa tsoltonguud turiin mungiig vrj bna.Hemeheh tsag hugatsaa bolson.Ardiin hyanan shalgah horoog baiguulah bas irgediin ardiin tuluulugchidiig shvvhed oroltsuulah heregtei.Mongold bolj baisan sain bvheniig huvaach iddegee tsalchin tsaimchuuldagaa zogsoo.Ouyerden.Zandanshatar.Nyambaatar 3 turuus turuus tonil.